2018-11-12 08:201min00

Өнөөдөр болох үйл явдал

nn

 09:00 цагт: Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын спортын анхдугаар наадмын шигшээ тэмцээн “Буянт Ухаа” спортын ордонд эхэлнэ.

09:00 цагт: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс өөрийн байрандаа Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

09:30 цагт: “Антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийн нээлтийн арга хэмжээ ЭМЯ-нд болно.

11:00 цагт: ЭМЯ-нд Чихрийн шижинтэй тэмцэх өдрийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ОБЕГ-т “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийх, сургалтад ашиглагдах багаж, тоног төхөөрөмж гардуулана.

12:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Супер каратедо” олон улсын анхдугаар тэмцээн энэ сарын 16-18-нд Улаанбаатар хотод болохтой холбогдуулж мэдээлэл хийнэ.

13:00 цагт: “Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ГХЯ-нд болно.

15:00 цагт: Хүүхдийн урлан бүтээх төвд Улсын хэмжээнд зохион байгуулагдсан хүүхдийн гар зургийн XI нээлттэй олимпиадын шилдгийн шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д 11:00 цагт: Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Өвөрхангай, Архангай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид орон нутагт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Ардчилсан залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт: УДБЭТ-ын уран сайхны удирдагч асан Б.Түвшинбат дуурийн театрын ерөнхий зураач Г.Ганбаатарыг хууль зөрчиж байгаа талаар болон шилэн дансны тухай хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй