Польшийн адал явдалт аялалд дурлагч Матеуш Валигора гэх залуу Монголын Говийг ганцаараа амжилттай туулсан байна. Энэ оны наймдугаар сард тэрбээр Ховдын Булган сумаас аяллаа эхлүүлж, Төв Азийн цээжинд орших Говийн элсэн цөлийг ганцаараа туулах зорилго тавьсан аж. Матеуш түрдэг тэргэн дээр хоол, ус, хувцас хэрэглэлээ чирж явжээ.
Польш залуу Говийг ганцаараа туулав undefined Майхан, өдөн хүрэм, дулаан хувцас зэргийг авч явсан гэнэ. Замд нь худаг тааралдахгүй гэж тооцоолоод ундны усаа авч явахад хүрэв. Өдөр нь +35 хэмийн халуун байсан бол шөнө нь -10 хэмд хүрч хүйтэрч байжээ. Тиймээс Матеуш өдөрт 10 гаруй литр ус уухад хүрч байлаа.
Заримдаа тэргэнцэр дээрээ 90 литр ус тавьж явах тохиолдол ч гарч байжээ. Польш залуу Говийг ганцаараа туулав undefined 10 дугаар сарын 15-ны өдөр Матеуш Дорноговь аймгийн Сайншанд суманд амжилттай хүрсэн аж. Мань хүн 58 хоногийн дотор 1785 км замыг явганаар амжилттай туулав. Ийнхүү 34 настай залуу ардаа 200 орчим килограмм жинтэй ачаа, хүнс тавьсан тэргийг чирж замаа дуусгасан аж. Матеуш ганцаараа Говийг туулсан анхны польш хүн болжээ.
Эх сурвалж: www.wikimon.mn
1 comment
чанга байна