Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ Тайваний багт ялагдав

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан улсад олимпын эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээнд оролцож байна. Хэсэгтээ Сингапур, Филиппин тэргүүтэй Азийн хүчтэй багуудтай таарсан манай шигшээ эхний тоглолтоо зохион байгуулагч Тажикстаны багтай хийж, 4:1-ээр ялагдал хүлээсэн.

Харин хоёр дахь тоглолтоо Сингапурын шигшээ багтай хийж 2:2-ын харьцаатай тэнцсэнээр анхны оноогоо аваад байсан юм. Манай шигшээ баг өчигдөр/11.08/ хэсгийн гурав дахь тоглолтоо Тайваний багтай хийлээ. Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд мөн таарч тоглох учраас тус тоглолт манай багийн хувьд эсрэг багаа судлах чухал тоглолт байсан юм. Эцсийн дүндээ тоглолт 9:0-ийн харьцаатай Монголын шигшээ багийн ялагдлаар өндөрлөсөн ч тэдний хувьд энэ тоглолт туршлага хуримтлуулсан, өрсөлдөгчөө таньж мэдсэн үр өгөөжтэй тоглолт байлаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн