1.Нэгэн тулааны үеэр Чингис хаан хүзүүндээ сумны шарх авчээ. Ингээд ялагдсан армийнхнаас хэн мориных нь хүзүүг шархдуулсан болохыг асуув. Гэтэл нэгэн харваач өөрийгөө илчилсэн төдийгүй морийг нь бус, өөрийг нь харвасан гэжээ. Тэр харваач уучлалт ч гуйгаагүй байхад Чингис хаан түүнийг цаазалж болох байсан ч өршөөсөн төдийгүй өөрийнхөө жанжинг болгожээ.
2. Чингис хаан худалдаачдын цувааг Хорезмын эзэнт гүрэн рүү явуултал нэгэн хотын захирагч нь худалдаачдыг баривчилж, хүйс тэмтэрчээ. Чингис хаан 100 мянган цэрэгтэйгээр эзэнт гүрэн рүү довтлон орж, хотын захирагчийн нүд, аманд хайлуулсан мөнгө цутгаж алжээ. Тэр ч бүү хэл Хорезмын эзэн хааны төрсөн газрыг газрын хүйснээс арчиж хаясан байна.
3. Чингис хаан 40 сая хүний аминд хүрч, цаг уурт нэлээд өөрчлөлт оруулжээ. Монголын халдан довтолгоо агаар мандлаас 700 сая орчим нүүрстөрөгчийг арчин хаяж, дэлхийн цаг уурыг хөрөхөд нөлөөлжээ.
4. Чингис хааны гол зөвлөх нь Елүй Чуцай хэмээх олзлогдсон нэгэн байсан. Түүний Монголын эзэнт гүрэнд оруулсан гол хувь нэмэр бол монголчууд бүгдийг хөнөөх биш, харин тэдэнд татвар ногдуулах хэрэгтэй гэсэн үзэл байв.й
5. Чингис хаан өмнөх эхнэрүүдээ орхин холбоотон улсуудынхаа хаадын охидтой гэрлэж байв. Дараа нь тэрбээр шинэ хүргэдээ Монголын аян дайнд явуулж, охидоо удирдлагадаа авч байлаа. Түүний хүргэдийн олонх нь Монголын газар нутгийн төлөө алтан амиа өргөсөн байдаг.
6. Монголд Чингис хааны ариун дагшин хэмээх зарласан Их хориг хэмээх газар байдаг. Уг газарт хөл тавих зөвшөөрөлтэй цорын ганц хүмүүс нь хааны гэр бүлийнхэн цэргийн том жанжид бөгөөд дархадууд хамгаалж, хамаагүй хүмүүс орох гэвэл цаазаар авдаг байжээ. Уг хориг 697 жил буюу 1924 оныг хүртэл мөрдөгдсөн.
7.Чингис хааныг мориноосоо унаж нас барсан, өвдөг рүүгээ харвуулсан, олзлогдсон гүнж хорлосон гээд үхэлтэй нь холбоотой олон домог яриа байдаг.
8.Чингис хаан ядуу хүмүүс болон шашны төлөөлөгчдийг татвараас чөлөөлж, бичиг үсгийг дэмжиж, шашны чөлөөт бодлого явуулж, эзлэгдсэн улсыг эзэнт гүрэндээ нэгтгэж байв.
9. Таж Махалыг барьсан шах Жахан нь Чингис хааны шууд удмын хүн юм.
10.Чингис хаан хөсөг тэрэгнээс дээш гарсан оросуудыг хөнөөж, тэднийг амьсгал хурааж байхад дээр нь ялалтын баяраа тэмдэглэж байжээ.
11. Чингис хааны бэр Тургэнэ хатан эзэнт гүрний ид хөгжлийн үед 5 жил төр барьж байсан бөгөөд дэлхийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эмэгтэйд ч тооцогдож магадгүй
12. Монголчууд Ираны маш олон хүнийг хүйс тэмтэрсэн бөгөөд иранчууд 20-р зууны дунд үеийг хүртэл монголчуудын эзлэн түрэмгийллээс өмнөх тооны хүн амдаа хүрч чадаагүй гэдэг.
13. Монголчууд тулаанд дандаа тоогоо хэтрүүлж харагдуулдаг байжээ. Тэд мануухай моринд унуулах, морины сүүлэнд саваа уяж их тоос босгох зэргээр сүрийг үзүүлж, дайснуудаа хуурдаг байсан аж.
14. 1258 онд монголчууд Багдадыг эзлэн авсан юм. Тухайн үед амьд үлдсэн хүмүүс “Тигрисийн ус номын бэхэнд будагдаж хав хар, ус эрдэмтэд, гүн ухаантнуудын цусанд будагдаж, ув улаан болсон байлаа” гэж хэлсэн байдаг. Энэ үеийг исламын алтан зууны төгсгөл гэдэг.
15. Монголчууд эрхий хуруугаа олсоор ороож дайтдаг байсан. Тиймээс эрхий хуруугаа хамгаалахын тулд эрхий хурууны бөгж гаргасан.
16. Хутулун нь дайны гүнж байсан юм. Тэрээр өөртэй нь гэрлэхийг хүссэн эрчүүдтэй барилдаж, 10000 морь хожиж байсан гэдэг.
17. Монголын эзэнт гүрний хүмүүс хувцсаа огт угаадаггүй байжээ. Учир нь тэд усыг бохирдуулбал усны циклийг хянадаг луугийн уурыг хүргэнэ гэж үздэг байжээ.
18. 1254 онд Чингис хааныхан лал, христ, буддын шашинтнуудын дунд мэтгэлцээн зохион байгуулжээ. Бурхны янз бүрийн сэдвээр хэдэн үе шаттай үргэлжилсэн уг мэтгэлцээний үеэр оролцогчид согтсон тул нэг ч ялагч гараагүй гэнэ.
19. Чингис хаан Төв Азид 16 сая үр удам үлдээснээрээ “хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амжилттай биологийн эцэг”-т тооцогддог.
20. Чингис хаан багадаа хоол хуваах асуудлаас болж эцэг нэгтэй ах Бэгтэрийгээ хөнөөсөн.
21. Монголын эзэнт гүрний хаан Чингис хаан хэзээ ч хөргөө зуруулж, өөрийнхөө хөргийг зоосон дээр буулгахыг зөвшөөрдөггүй байжээ. Түүний хөрөг нас барсных нь дараа л гарсан.
22. Чингис хаан 90000 цэрэгтэйгээр 1 сая цэрэгтэй Хятад руу халдан довтолж, Цинь гүрнээс 500000 цэргийг хөнөөж, Хойд Хятад, Бээжин хотыг нь эзлэн авсан байдаг.
23. Монголчууд дээдсийн цусыг газарт дусаахгүй байх дүрэмтэй байжээ. Үүний оронд тэд нугасыг нь таслах, нүд, чихэнд нь хайлуулсан мөнгө цутгах, хивсэнд ороож, моринд гишгүүлэх зэргээр хөнөөдөг байжээ.
24. Монголын эзэнт гүрэнд хоорондоо 14-40 милийн зайтай өртөөг бий болгон, түүнийг хоол хүнс, шинэ унаа хөсгөөр хангаж, шуудан, илгээмжийн томоохон станцыг байгуулж, тасралтгүй хэл хүргэх хамгийн том харилцааг бий болгож байв.
25. Дэлхийн хоёрдугаар дайныг түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн дайн гэж тооцдог. Гэхдээ 700 жилийн өмнө дэлхий дахин 1945 оны үеэс тав дахин бага хүн амтай байсан гэж үзэхээр Монголын эзлэн түрэмгийлэл хамгийн олон хүний аминд хүрчээ.
Бэлтгэсэн updown.mn
Эх сурвалж: kickassfacts.com
3 comments
Ийм хачин гадны хэвлэл дээр юу ч мэдэхгүй улсын бичсэн инээдтэй юмыг өнөөдөр тавьж байдаг. Харамсалтай
Chingis haan chini tajik terrorist baisan gesiishd
neg teneg n iim yum bichij nogoo teneg n ingej hriuldg genee hytad shig yum bolvoo 2hjaa naraa