Японы Нагоя хотын нэгэн рестораны ахлах тогооч ШүжиНиитокме хоолоо халуун тосонд шарж байхдаа нүцгэн гараараа хутгадгаараа алдартай. Энэ талаар Daily Mail сонинд мэдээлжээ. Ниитокме темпура хийх тал дээрээ Японы хамгийн шилдэг тогооч нарын тоонд багтдаг. Тэрбээр ногоо, далайн бүтээгдэхүүнийг гурилд өнхрүүлж, тосонд шардаг энэхүү хоолыг өсвөр наснаасаа л хийж иржээ.
20 гаруй жилийн өмнө, тэрбээр хүүхэд байхдаа тосоо тохиромжтой хэм хүртэл халсан эсэхийг шалгахын тулд халуун тос руу гараа хийж үзжээ. Үүнээс хойш тэрбээр өдөр бүр халуун тосонд гараа дүрдэг бөгөөд огт өвдөлтийг мэдэрдэггүй байна. Тэрбээр мөн том хэрчмийг эргүүлэхийн тулд зэвэрдэггүй ган савх ашигладаг аж.
Эх сурвалж: Daily Mail