Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Грекийн засгийн газар Хөлбөмбөгийн холбоог удирдах эрхийг ФИФА-д өгсөн юм. Энэ нь тус улсын хөлбөмбөгт газар авсан авлигын асуудалтай холбогдуулан гаргасан шийдвэр аж. ФИФА уг нөхцөл байдлыг сайжруулхаар тусгай хороо гаргасан бөгөөд мөрдөн шалгалт явуулсны дүнд хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ.
Грекийн Хөлбөмбөгийн холбоо олон жилийн турш үндэсний шигшээ багийн тоглогчид болон тус багийн ажилтнуудыг нууц камер, нууцаар сонсох төхөөрөмж ашиглан тагнан мөшгиж байжээ. Энэ тухай Олон улсын Хөлбөмбөгийн холбооны мэдэгдлээс иш татан Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. Энэ явдал тус улсын тус улсын хөлбөмбөгт хүнд цохилт болоод байна.