Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Сансрын шинжлэх ухаан технологийн ХХК 5 тэрбум юанийн гэрээ байгуулав – updown.mn

Сансрын шинжлэх ухаан технологийн ХХК 5 тэрбум юанийн гэрээ байгуулав

Хятадын олон улсын импортын экспод Хятадын Сансрын шинжлэх ухаан технологийн ХХК-ийн харьяа 10 аж ахуйн нэгж дэлхийн 11 улс орон, бүс нутгийн 13 аж ахуйн нэгжтэй 5 тэрбум юанийн үнэ бүхий 16 гэрээ байгуулжээ. Гэрээг өчигдөр буюу энэ сарын 6-нд үзэглэсэн бөгөөд уг гэрээ нь агаарын тээврийн ложистик, шинэ материал, нарийвчилсан мэдрэгч, шинэ эрчим хүч, тусгай хэрэглээний төхөөрөмж зэрэг олон салбарыг хамарсан тухай Жүншинь агентлаг мэдээллээ.

Хятадын Сансрын шинжлэх ухаан технологийн ХХК-ийн харьяа аж ахуйн нэгжүүд Герман, Америк, Чех, Япон, Швейцарь зэрэг улс орон, бүс нутгийн 20 орчим аж ахуйн нэгжтэй 6 тэрбум юанийн үнэ бүхий 24 гэрээ байгуулах юм байна.

Тус комкпанийн захирал Юань Жегийн танилцуулснаар, Хятадын сансрын шинжлэх ухаан технологийн корпораци нь нисгэгчтэй сансар аяллын төсөл, сарны шинжилгээ, Бэйдөү хөтөч систем зэрэг сансар судлалын чухал төслүүдийг хэрэгжүүлж, сансрын шинжлэх ухааны хөгжил, сансар огторгуйг энх тайвнаар ашиглах ажлыг ахиулан, сансрын технологийн хэрэглээ, үйлчилгээний аж үйлдвэрийг дорвитой хөгжүүлж, сансрын шинжлэх ухаан технологийн үр дүнг улс ардын аж ахуй, иргэдийн хэрэглээнд улам өргөн хүрээ, өндөр түвшинд ашиглахыг зорьж байгаа аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн