Хүйтэн жаврыг үл ажирсан нүцгэн эр зөрчлийн хуулийг эсэргүүцэв

Гартаа “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хуулийг яаралтай залруулах арга хэмжээ ав” гэсэн лоозонг барьсан нүцгэн эр төрийн ордонг тойрч эсэргүүцлээ илэрхийлэв.
Сүхбаатарын талбайд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн тав хоногийн жагсаал үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр /2018.11.07/ жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл болсон нүцгэн эр хүйтэн жаврыг үл ажран Зөрчлийн хуулийг эсэргүүцэн жагслаа.