УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Regensy Residense хотхоны 1501 А тоот байранд 260 метр кв орон сууцыг 780 мянган ам доллараар авсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байгаа. Манай сайт өнөөдөр энэ талаар Ж.МӨНХБАТ ГИШҮҮН ЭЭ! 780.000$-ЫН ҮНЭТЭЙ БАЙРАА ЯМАР ОРЛОГООР АВСНАА ТАЙЛБАРЛАНА УУ? гарчигтай асуулга тавьсан юм.

Дөнгөж сая (2018.11.07-ны 13.30 цагт) УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн ордонд хэвлэлийнхэнд тайлбар мэдээлэл өглөө.

Ж.Мөнхбат: Миний тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тарж байгаа. Үүнийг нэлээн мөнгө төлж давалгаа болгож явуулж байх шиг байна. Миний бие СБД 3 хорооны нутагт 501 байранд орон сууж худалдаж авсан нь үнэн. Манай гэр бүл одоо тэнд амьдарч байгаа.

Гэхдээ энэ бол гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Худалдан авах ажиллагаа хуулийн дагуу явсан. УИХ-ын гишүүнээр сонгогдоод би зохих шаардлагын дагуу Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн. Би энэ мэдүүлэгт Зайсанд 250 мкв байранд амьдарч байгаа. Хотын төв рүү, хүүхдийн сургууль цэцэрлэгт ойр гэдэг утгаар тэр байраа зараад Натурын дэргэдэх байранд орсон.

Энэ байрыг Зайсан дахь байраа зарж авсан. Манай гэр бүлийн хүн жижиг оёмол нэхмэл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйлдвэрийнхээ төхөөрөмжийг худалдсан. Баримтууд байгаа. Дээр нь банкнаас худалдаж авсан байраа тавиад 150 мянган ам.доллар зээлж авсан. Энэ хөрөнгийн эх үүсвэр бол ойлгомжтой байгаа. Мөн өөрийн уранбүтээлийн орлого ч оролцсон гэв.

Үүнээс гадна тэрээр олон нийтийн сүлжээнд миний нэр төрд халдах гэсэн мэдээллүүд орж ирж байгаа. Энэ нь өчигдөр хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлсэн үгтэй холбоотой. Би хүмүүсийг нь мэдэж байгаа. Өөрсдөд нь энийгээ болиорой гэж хэлсэн хэмээв.

By updown.mn

Мэдээний админ

4 thoughts on “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Зайсан дахь 5 өрөө байраа зараад шинэ байр авсан”
  1. орлого олоод хөрөнгө авч болноо. Улсад хэдий хэмжээний татвар төлсөн вэ.

  2. МАН дотор Ж.Мөнхбат гайгүй өөрчлөлт шинэчлэлийн өнгө аястай дуурч байгаа. Эхлээд зарчмаа баримталж сурмаар юм. Эхлээд ЖДҮ -ийнхээ асуудлыг шийдэх зэргээр эдийн засгийнхаа ноцтой зүйлийг эрэмбэлээд зөв голдрилд нь оруулах, түүнээс биш хэн нэгний орон сууцны ордер чухал биш ээ.

  3. байраа хэнд зарсан бэ, байрыг худалдаж авсан хүн нь хэн бэ, монгол хүн үү гадаад хүн үү

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн