ӨМӨЗО-ны цагдаагийн газрын орлогч дарга амиа хорложээ

Өвөр Монголын өөртөө засах орны Цагдаагийн ерөнхий газрын удирдах түвшний хоёр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдсоны дараа тэдэнтэй хамт ажилладаг байсан, тус орны Цагдаагийн ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Хөх хотын Цагдаагийн газрын дарга Ли Зибин өнгөрсөн пүрэв гарагт амиа хорлосон байна.

Түүний үхлийн цаад шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа хэдий ч түүнийг ардаа захидал үлдээж, сэтгэлийн хэт шанлалд автсан байсан гэж хэвлэлийнхэн мэдээлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ нь дээрх авлигын хэрэгтэй холбоотой байж болзошгүй юм гэнэ.

Тухайлбал, Хятадын Засгийн газрын зүгээс Өвөр Монголын төрийн албан хаагчдыг, тэр дундаа хууль сахиулах салбарын албан тушаалтнуудтай ширүүн тэмцэж, шалгаж байгаа юм байна.

Дээрх үйл явдал болохоос хэдэн хоногийн өмнө Ли гэгчийн хамт, Цагдаагийн ерөнхий газрын орлогчоор ажиллаж байсан Ду Баожун, Мэнг Жианвэй нарыг авлигын хэргээр баривчилжээ.

Өвөр Монголын өөртөө засах орны хууль сахиулах байгууллагууд авлигын асуудалд нэлээд автсан байдаг ба хууль сахиулах байгууллагын удирдлагууд шалгагдсан тохиолдлууд ч олон байдаг байна.

Эх сурвалж: scmp.com

9 thoughts on “ӨМӨЗО-ны цагдаагийн газрын орлогч дарга амиа хорложээ

  1. Иргэн 2018-11-07 12:57 at 12:57

    манай цег дарга. Ахмад генералууд бараг ингэсэн нь дээр дээ

    Хариулах
  2. Зочин 2018-11-07 13:21 at 13:21

    Манайх ингэхгүй ээ. Ажиллаад, ахиулаад, л мөнхийн юм шиг л аахилна шүү дээ.

    Хариулах
    1. 60terbym 2018-11-07 16:18 at 16:18

      man enxbold uu

      Хариулах
  3. Нэргүй 2018-11-07 14:03 at 14:03

    mongold hytadiin huulitai adil huulitai bolmoor bna tegbel darga naraas amid uldeh hun baihgui baih shuuih hurliin dargaasaa abhuulaad ybj ogoh bailgui CHANGA huulitai baij luibarchdaasaa salna manaih bol oorsdoo hulgaich bolhoor tuundee taaruulaad hogiin huuli zohiotson jiriin irgeddee bol changa huulitai iim l oron

    Хариулах
  4. Нэргүй 2018-11-07 15:29 at 15:29

    Манй цагдаа нар ч дээ

    Хариулах
  5. Зочин 2018-11-07 17:15 at 17:15

    Идсэн уусан мөнгө хөрөнгөө ил гаргаж улсыг хохиролгүй болговол уучлалт үзүүлэх тодорхой хугацаа зааж, энэ хугацаанд хохирлоо төлөөгүй хуулийн байгууллага илрүүлсэн тохиолдолд ямарч уучлалтгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийг санаачлах хэрэгтэй. Бид нэг удаа уучилж болох юм. Бидэнд хохирлыг арилгуулах нь л чухал болохоос хорих, цагдах нь чухал биш.

    Хариулах
  6. Иргэн 2018-11-07 18:09 at 18:09

    М. Энхболдтонгууд үлгэр аваасай

    Хариулах
  7. Нэргүй 2018-11-07 19:26 at 19:26

    Монголын төрийн томчууд хууль цагдаа шүүх прокуроруудад мөнгө л бвал дараа дараагийн үйлийн үр, улс орны дампуурал ард иргэдийн зовлон нтр бүгд тэдэнд бодогдохгүй. Хүн алж хүчин хийсэн хүнийг мөнгөөр хэргиы нь хаагаал өөрсдөө үүрдийн юм шиг л амьдардаг аргагүй үхрүүд!!!

    Хариулах
  8. зочин 2018-11-08 13:25 at 13:25

    тэгж ч үхэхгүй улам л хөрөнгөө зузаатгах биз

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн