Ж.Мөнхбат гишүүн ээ! 780.000$-ын үнэтэй байраа ямар орлогоор авснаа тайлбарлана уу?

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2018 оны нэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн 3 хороонд 780.000 ам.долларын үнэтэй байр авсан тухай баримт олон нийтийн сүлжээнд орж иржээ..

Олимпийн гудамжны 16-р байр буюу Regensy Residense хотхоны 1501 А тоот байранд 260 метр кв орон сууцыг 780 мянган ам доллараар авсан баримтад Хиад боржигон овогтой Жамьянгийн Мөнхбат гэсэн хар үзгэн балаар зурсан гарын үсэг дурайж байна.

УИХ дотор хувийн бизнес хийдэггүй, ямар нэг компанийн хувь, хувьцаа эзэмшдэггүй цөөхөн гишүүд байдаг. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат юм. Хувийн хэвшилд ажиллаж байгаагүй, Болорцомын эзэн болж байсан яруу найрагчийн түүхтэй залуу улстөрч 2003 оноос төрийн байгууллага, улс төрийн намд ажиллаж болсон.

Түүний өнгөрсөн оны нэгдүгээр сард Хүүхдийн паркын зүүн талд орших орчин үеийн засал тохижилттой байранд төлсөн 780 мянган ам. доллар нь өнөөдрийн ханшаар тооцоход 2 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм. Үүнээс гадна түүний гэргий Дашдэлэгийн Буянжаргал Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж, 16-р байр буюу Regensy Residense хотхоны 1501 Б тоот 170 кв.м байрыг мөн л 2017 оны 8 сард худалдан авч, гэрээ байгуулсан тухай мэдээ бас байна.

Байрны гэрээн дээрх гарын үсэг Таных мөн үү? Ж.Мөнхбат гишүүнээ та энэ орон сууцыг ямар орлогоор худалдаж авсан бэ. Эрхэм гишүүн Та мэдээлэлд тайлбар өгнө үү?

780 мянган ам.долларын үнэтэй байрны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг

 

01-3 Ж.Мөнхбат гишүүн ээ! 780.000$-ын үнэтэй байраа ямар орлогоор авснаа тайлбарлана уу?

 

3-9 Ж.Мөнхбат гишүүн ээ! 780.000$-ын үнэтэй байраа ямар орлогоор авснаа тайлбарлана уу?

 

02-1 Ж.Мөнхбат гишүүн ээ! 780.000$-ын үнэтэй байраа ямар орлогоор авснаа тайлбарлана уу?

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлэг

 

munkhbat_001 Ж.Мөнхбат гишүүн ээ! 780.000$-ын үнэтэй байраа ямар орлогоор авснаа тайлбарлана уу?

munkhbat_002 Ж.Мөнхбат гишүүн ээ! 780.000$-ын үнэтэй байраа ямар орлогоор авснаа тайлбарлана уу?

 

 

 

 

2 сэтгэгдэлтэй

  1. Pingback: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 3 тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан уу??? - Амжилт бүхнийг

  2. Гантөмөр юу яриад байнаа.Дарангуйлал чинь одоо тогтчихоод байна.АИХ хуралдуулж Үндсэн Хуулиа өөрчилж ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч нь засгаа тэргүүлдэг.АИХ,Бага хуралтай больё.УИХ-д сууж луйвар хулгай хийдгийг зогсооё.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.