Шатахууны үнийг төрөөс зохицуулах боломжгүй гэдгийг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак телевизийн “Вести в субботу” нэвтрүүлэгт оролцохдоо хэллээ. “Бид ийм аргыг өмнө хэрэглэж байсан. 30 жилийн хугацаанд чөлөөт зах зээл бий болсон, ийм зах зээлд үнийг зохицуулах боломжгүй.
Хэрвээ зохицуулах гэж оролдвол нэг бол ард иргэдийг шатахуунаар хангаж байгаа хувийн шатахуун түгээх станцуудын сүлжээг алдана, эсвэл шатахууны хомсдол үүсч үнэ нэмэгдэнэ” хэмээн тэр хэлжээ. Үнэ зохицуулалт нь өөрөөр шатахууны үнийг тогтвортой байх арга хэрэгсэл, боломж байгааг тэр онцолсон байна. “Чухам энэ талаар Засгийн газар газрын тос олборлогчид, газрын тос боловсруулагчид болон шатахуун түгээх станцынхантай өнгөрсөн долоо хоногт тохиролцсон” гэж Козак хэлсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
1 comment
Козак хэлсэн болж манайд үүсээд байгаа нөхцөл байдлыг зөвтгөх гээ юм болов уу. Орос өөрөө нефть үйлдвэрлэдэг импортлогч улс. Шатахууны үнэ өслөө ч татвараараа буцаагаад нөхдөг болохоор санаа зовох зүйлгүй. Мэдээллээ зөв олж тавьж байвал зүгээр юм. Хайран цаг минь