Японы Боловсролын сайд өнөөдөр /2018.11.05/ хийсэн мэдэгдэлдээ сурагчдын амиа хорлолт энэ жилийн хувьд сүүлийн 30 жилд байгаагүй өндөр үзүүлэлттэй гарсныг онцоллоо. Дунд сургуулийн сурагчид амиа хорлосон үзүүлэлт 1986 онд 268 байсан бол өнгөрсөн жил гэхэд 245, харин энэ жилийн байдлаар 250-д хүрсэн байна. “Дунд сургуулийн сурагчдын амиа хорлолтын үзүүлэлт дорвитой буурахгүй байгаа нь зайлшгүй шийдвэрлэх ёстой чухал асуудал мөн юм” хэмээн Боловсролын сайд Нориаки Китазаки хэлжээ.
Амиа хорлолтын шалтгааныг нарийн тодорхойлоход хэцүү юм. Энэ жил амиа хорлосон 250 сурагчийн хувьд 33 нь ирээдүйдээ итгэх итгэлгүй болсон, 31 нь гэр бүлийн асуудалтай, 10 нь хүүхдүүдэд дээрэлхүүлж байсан бол үлдсэн 140 хүүхдийнх нь амиа хорлосон шалтгаан тодорхойгүй байгаа юм. Японы цагдаагийн газрын мэдээлснээр нийт иргэдийн дунд амиа хорлолтын түвшин 2003 онд 34,427 байсан бол 2017 онд 21,321 болж буурчээ.
Эх сурвалж: Ройтерс агентлаг
4 comments
сайхан цэвэр орчин өндөр барилгууд Аз жаргалын шалгуур биш бололтой
Сэтгэцийн өвчин
Yaponchuudiin mood sn dee
СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ ДУТМАГ, ХҮҮХЭД БИЕ ДААХ ЧАДВАР МУУ.