БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ням гарагт Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канелтэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр удирдагч олон улсын нөхцөл байдал болон хоёр улсын нийтлэг ашиг сонирхлын талаар хэлэлцэж, бусад асуудлаар харилцан санал бодлоо солилцжээ.
Кубын төрийн тэргүүн БНАСАУ-д айлчилж байгаа нь хоёр орны нөхөрлөл, итгэлцэл болон хоёр улсын ард иргэдийн эв санааны нэгдлийн илэрхийлэл болж байна гэж Ким Жөн Ун мэдэгдэв. Харин Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел хэлэхдээ, “Ямар ч нөхцөлд өөрийн сонгосон замаараа урагш зүтгэж, Ким Жөн Уны удирдлага доор хурдацтай хөгжлийг бий болгож байгаа Солонгосын ард түмнийг Кубыг ард түмэн харахдаа таатай байна” гэсэн байна.
Мигель Диас-Канел ням гарагт БНАСАУ-ын Олон улсын нисэх онгоцны буудалд буусан бөгөөд түүнийг Ким Жөн Ун өөрийн биеэр халуун дотноор хүлээн авсан байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг