АНУ-ын БНХАУ-тай өнгөрсөн есдүгээр сард хийсэн худалдааны алдагдлыг өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулахад 4.3 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай АНУ-ын Худалдааны яамнаас баасан гаригт /2018.11.02/ гаргасан тайланд мэдээлжээ.
Уг тайланд дурдсанаар АНУ нийт 40,2 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Ийм үзүүлэлт гарсан нь хоёр улсын хооронд өрнөөд буй худалдааны дайны үр дагавар юм гэж эдийн засгийн шинжээчид дүгнэжээ. Худалдааны дайны улмаас хоёр улсын хооронд маш хурцадмал байдал үүсээд байгаа билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар энэ сарын сүүлээр Аргентинд болох “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, яриа хэлэлцээр хийх төлөвтэй байгаа юм.
1 comment
Хэлэлцэж тохиролцон гарын үсэг зурж баталсан гэрээ байхгүй, америк ах нар маань хятадуудын амаар л яваад байсан юм байх даа. ай хөөрхий гэж…