АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон дөрөвдүгээр сарын 12-нд Москвад айлчилна. Одоогоор Ерөнхийлөгч В.Путин ОХУ-д айлчлах Рекс Тиллерсонтой уулзах төлөвлөгөө байхгүй байгаа гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдээд “Ийм уулзалтыг урьдчилан зарладаггүй” хэмээн онцолсон байна.Мөн Р.Тиллерсон айлчлалынхаа үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийх бөгөөд хэрвээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын хуваарьт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай хийх уулзалт багтвал цаг тухайд нь мэдээлнэ” хэмээн хэлжээ.
Р.Тиллерсоны Москвад хийх айлчлал нь дөрөвдүгээр сарын 7-ны шөнө АНУ Сирийн нисэх хүчний баазад пуужингийн цохилт өгсөнтэй холбогдон үүссэн төвөгтэй нөхцөл байдалд болох гэж байна. Москва үүнийг түрэмгийлэл хэмээн үзэж АНУ энэ асуудлыг зохиомол шалтгаанаар үйлдсэн гэж үзэж байгаа юм.