Хамраа ухаж, дотроос нь гарч ирсэн “эрдэнэс”-ээ ам руугаа хийх дуртай хүн бүрт дуулгах нэгэн баяртай мэдээ байна.
Хэдийгээр хүмүүжил соёлгүй, сэжиг хүрмээр хэдий ч энэ зуршил нь шүдэнд, мөн эрүүл мэндэд бүхэлд нь сайн нөлөөтэй гэнэ.
Харвард, Саскачеваны их сургуулийн мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хүүхдүүдээ нусаа идэж байгаад нь огт саад болох хэрэггүй гэж мэдэгдэж байна. Учир нь хамар дотроос ухаж гаргаж ирсэн тэрхүү зүйл “ашигтай бактериар дүүрэн” гэнэ.
American Society for Microbiology сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлээс үзэхэд нусаа идэх нь шүдэнд нян бактери наалдахаас сэргийлдэг байна. Түүнчлэн судалгаагаар энэ зуршил нь амьсгалын замын халдвар, ходоодны шархлаа, тэр бүү хэл ХДХВ-ээс ч хамгаалж мэдэх юм байна. Судлаачид нусны давуу талыг ашиглахын тулд тусгай шүдний оо, бохь хүртэл гаргахаар боловсруулж байгаа аж.
“Байгаль эх биднийг янз бүрийн зүйлсэд өөрийн эрхгүй татахад хүргэдэг. Учир нь бидний ашиг сонирхол тодорхой үйлдлийг гаргаж, төрөл бүрийн ашигтай бодисыг хэрэглэхэд хүргэдэг” хэмээн судалгааг удирдагчдын нэг Канадын Саскачеваны их сургуулийн профессор, биохимич Скотт Нэппер мэдэгджээ.
Магадгүй тиймээс бид хамраа өөрийн мэдэлгүй ухаж, гарч ирсэн “эрдэнэс”-ээ ам руугаа хийж байвал байгаль эхэд захирагдаж, ийм үйлдэл хийж байна гэж ойлгох хэрэгтэй. “Бид маш бохир нөхцөлд хувьсан өөрчлөгдсөн. Магадгүй тийм болохоор бүх зүйлийг хэт цэвэр байлгах нь бидэнд эсрэгээр нөлөөлдөг байж болзошгүй” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.
Судалгаанд оролцсон Австрийн мэргэжилтэн хамраа ухдаг хүмүүс илүү аз жаргалтай, биеэ илүү сайн мэдэрдэг гэж хэлжээ. “Нусаа идэх нь биеийн дархлааны системээ бэхжүүлэх хамгийн сайн арга. Анагаах ухааны үүднээс авч үзвэл хамар гэдэг их хэмжээний нянг цуглуулдаг шүүлтүүр. Харин энэ холимог гэдсэнд ормогц вакцин шиг үйлчилдэг” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Go Social Бэлтгэсэн updown.mn
3 comments
НЯН=БАКТЕРИ….. 1 Л ҮГ
сэжигийн битгий буруу мэдээлэлээр толгой тархи угааа дуртай бол өөрөө цусал updown сэтгүүл мину
Арай үгүй байлгүй дээ.Бодохоос ч аймаар юм