Өнөөдөр болох зарим үйл явдал

2018-11-05 09:201min1
uil

 Корпорейт Конвейншн центрын Улаанбаатар танхимд

09:00-14:00 цагийн хооронд “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлэг болно.

Хууль зүйн үндэсний хүрээлэнд 09:00 цагаас “Эрх зүйн анхан шатны мэдлэг, боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага” сэдэвт судалгааны ажлын тайлангийн хэлэлцүүлэг болно. Holiday Inn зочид буудлын 2 давхрын зааланд 09:00 цагаас “Эрүүл мэндийн тусламжийн чанар, өвчтөний аюулгүй байдал, ёс зүй” үндэсний чуулган болно.

Сүхбаатарын талбайн хажууд

Шатахууны үнийг эсэргүүцэж автомашинтай жагсаал болж байна. Монголын Уран зургийн галерейд 11:00 цагаас “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Төрийн бус байгууллагууд нэгдэж УИХ-д сануулга хүргүүлэхээр болсон талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Монгол банкны замын баруун талд 11:00-13:00 цагийн хооронд ханш уналтын талаар эсэргүүцлээ илэрхийлнэ.

МУИС-ийн Номын сангийн 502 тоотод 13:30 цагаас “Монголын Их, Дээд сургуулиудын олон улсжилт: Дэлхийн түвшинд очих зам” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг болно.

1 сэтгэгдэлтэй

  • зочин

    2018-11-05 11:02 at 11:02

    ЗГ чимээгүй дүлий болчихоор асуудал даамжирдаг.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй