Орос орныг нэгтгэхэд бэлгэдэл бол түүний ард түмэн, Агуу их эх орны дайнд ялсан ялалт, “Дайн ба энх” роман, “Хувь заяаны тохуурал ба Ууранд суусан паян” кино, нийслэл салат гэж иргэд нь үздэг. Энэ талаар Бүх орсон олон нийтийн санал асуулгын судлах төвөөс явуулсан санал асуулга харуулж байна.
Оросууд улс орныхоо түүхэнд болсон хамгийн чухал үйл явдлыг нэрлэ гэхэд иргэдийнх нь 63% нь Агуу их эх орны дайны ялалтыг нэрлэсэн байна. Түүнчлэн оролцогчдын 1/5 нь Оросын төрийн дууллын тус улсын гол дуу гэж үзсэн бол дараа нь “Ялалт өдөр”, “Катюша” дууг нэрлэжээ. Төрийн гол бэлгэдлээр ард түмэн, эх орноо хайрлах хайр, эх оронч байдал гэж нэрлэсэн аж.
Оросын гол номоор санал асуулгад оролцогчид Лев Толстойн “Дайн ба энх”-ийг нэрлэсэн байна. Уг номонд 11%-ийн санал өгсөн байна. Араас нь Пушкины зохиолууд 4%-тай орсон бол Михаил Шолоховын “Дөлгөөн Дон” 3%-иар бичигджээ. Харин оросуудыг тодорхойлох уран зохиолын гол дүрээр Илья Обломов нэрлэгджээ.
Улс орныг нэгтгэдэг киногоор “Ууранд суусан паян”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Бриллиантан гар” бичигдсэн бол гол хоол хүнс гэдэгт нийслэл салат оржээ. Нийслэл салатанд оролцогчдын 51% нь саналаа өгсөн байна.
Өнгөрсөн онд явуулсан судалгаагаар оросуудын 71 хувь нь Оросын төрийн далбаагаа хараад бахархах сэтгэл төрдөг гэж байсан бол 75% нь төрийн дууллаа сонсоод самсаа шархирдаг гэжээ.
eren.mn