Туркменистаны Ерөнхийлөгч Засгийн газрын танхимын хуралдаан дээр өөрийнхөө спортын авьяасыг харуулж, штангны алтан гол өргөжээ.
Спортод элгэмсүү, бусдыг эрч хүчтэй, бие чангатай байхыг зөвлөдөг тэрбээр улсдаа дугуйн тэмцээний байнга зохион байгуулдаг. Тиймээс ч төсвийн ажилтнууд нь өөрсдийнхөө мөнгөөр дугуй, тоног төхөөрөмж авахаас өөр аргагүй болдог. Саяхан л гэхэд Засгийн газрын хуралдаанаар хүнд атлетикийн ДАШТ-ий бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байсан билээ.
Гэтэл уг хуралдааны үеэр Ерөнхийлөгчид штангны алтан гол бэлэглэхэд өнөөх нь шууд л аваад өргөж эхэлсэн байна. Бердымухамедов штангны голыг толгой дээрээ өргөхөд цугласан олон албан тушаалтнууд алга ташин шагшин магтжээ.
Харин одоо цугласан албан тушаалтнууд, энгийн иргэд нэг зүйлд санаа зовж байна. Туркменистанд хүнд атлетик хөгжүүлнэ гээд хүн бүрийг штанг, гантель худалдан ав гэж шаардвал тэд хэрхэх билээ.
1 comment
stupid