Гадаад харилцаа АНУ-ын Сан Франциско хотын Нобле Хилл дүүрэгт 1906 онд баригдсан алдарт Фэйрмонт зочид буудалд Монгол Улсын төрийн далбааг тогтмол мандуулж байхаар тус зочид буудлын удирдлагуудтай тохиролцов. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцсон НҮБ-ыг байгуулах тухай бага хурал 1945 оны 4-6 сард тус зочид буудалд болж, тус байгууллагын дүрмийн төслийг хэлэлцэн баталж байсан түүхтэй.

Энэхүү зочид буудал нь хотын төвд байрлалтай бөгөөд тус хотын олон улсын нисэх буудлаас автомашинаар 30 минут орчим явж хүрдэг. Түүнчлэн тус хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газраас явганаар 10 минут, автомашинаар 2 минутын зайтай байрладаг.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн