36 мянган хүний амь авсан галт уул СЭРЖЭЭ

Индонезийн Лампун бүсэд орших Кракатау галт уул гэнэт сэрж, үнс нурмаа цацаж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Тус галт уулс хамгийн сүүлд 1883 оны наймдугаар сарын 26-нд дэлбэрч, 36.417 хүний АМИНД хүрсэн аж. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа сэрж байсан ч ноцтой аюул учраагүй байна. Галт уул сэрэхтэй зэрэгцэн аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй олон мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Мөн галт уул үнс нурмаа цацаж эхэлсэн учир тус бүсийн үзэгдэх орчим хязгаарагдмал болж иргэдийн эрүүл мэнд НОЦТОЙ аюул учруулж эхэлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн