09:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүгчийн ёс зүйн сургалт” эхэлнэ.

09:00 цагт: “Blue Sky” зочид буудалд “Тогтвортой хөгжлийн эрин үeд сүрьeэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган болно.

10:00 цагт: Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт “Бизнес Эрхлэхүй” буюу “Doing Business” судалгааны тайланг танилцуулна.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11:00 цагт: Баянзүрх дүүргийн ЗДТГ-т “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” өдөрлөг болно.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Глоб Интернэшнл” төвөөс “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдал” сэдвээр мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын гиүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Залуучуудын хөдөлмөрийн зуучлалын төвөөс оюутан залуусын нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрөөж, бүтээлч сэтгэлгээ, ажил хөдөлмөр эрхлэх, бүтээн байгуулалтанд гар бие оролцох хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор “Дархангеомаш” ХХК-тай танилцах аялал зохион байгуулна. Багшийн дээдийн буудлаас автобус хөдөлнө /МУБИС талаас/.

11:30 цагт: И-март дэлгүүрийн Чингис салбарт “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-ний нээлтийн ажиллагаа болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн