Дуучин Б.Амархүүгийн хэргийг маргааш шүүнэ

Дуучин СТА, Б.Амархүү өнгөрсөн саруудад  танхайрч хүн зодсон гэх мэдээлэл эрчээ авсан. Тухайлбал өнгөрөгч хоёрдугаар сарын 09-10-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн үед Хүүхдийн 100-д байрлах нэгэн рестораны үүдэнд болжээ. Дуучин Б.Амархүү рестораны үүдэнд машинаасаа буунгуут хохирогчийг шууд барьж аваад зодсон аж. Энэ үед хажуунаас нь Б.Амархүүтэй хамт явж байсан залуу бас цохиж авсан байна.

Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгасан байна. Маргааш /2018.11.01/ Сүхбаатар дүүргийн шүүхэд 15.00 цагт дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болох аж.

Дуучин Б.Амархүү “С1” телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь гэмтэл учруулсан хэргээр шүүх хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юм.

 

4 thoughts on “Дуучин Б.Амархүүгийн хэргийг маргааш шүүнэ

  1. жагай 2018-10-31 17:50 at 17:50

    даварсан буриад вэ шоронд нь бушуу хий

    Хариулах
  2. Залуу 2018-11-01 12:13 at 12:13

    Энэ цагаач бацаан их болжээ. Тэнэмэл хог

    Хариулах
  3. Зочин 2018-11-01 12:58 at 12:58

    Албаар тэсэхээргүй үг хэлж турхираа биз тэрнээс хүн зодохооргүй хүншдээ. Овоо босгоогүй бол гэж үг байдаг.

    Хариулах
    1. Зочин 2018-11-05 11:03 at 11:03

      Тийм шүү.

      Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн