Гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг тогтоох журмыг Засгийн газар батлав. Гамшгийн зэрэглэлийг орон нутгийн /шар/, бүс нутгийн /улбар шар/, улсын хэмжээний /улаан/ гэж тогтоох юм байна. Ингэхдээ гамшигт нэрвэгдсэн болон амь насаа алдсан хүний тоо, хамарсан нутаг дэвсгэрийн хэмжээ, хор уршгийг арилгахад оролцсон хүн хэрэгсэл зэргийг харгалзан үзэх аж.
Тухайлбал
-Хоёр хүртэл аймаг, дүүргийг хамарсан гамшигт 10-100 хүртэл хүн нэрвэгдэж 10 хүртэл хүн амиа алдсан бол зэрэглэлийг орон нутгийн гэх бөгөөд түвшинг шар өнгөөр,
-Гурав ба түүнээс дээш аймаг, дүүргийг хамарч 100-аас дээш хүн нэрвэгдэн, 10-аас дээш хүн амь насаа алдсан бол бүс нутгийн буюу улбар шараар,
-Хоёр ба түүнээс дээш бүс нутаг, нийслэлийг хамарч 100-аас дээш хүн нэрвэгдэн, 10-аас дээш хүн амь насаа алдсан бол улсын хэмжээний гэж үзэн улаан өнгөөр тэмдэглэхээр боллоо.