2018-10-30 10:201min00

Тоглоомын талбайгаас сураг алдарсан хүүгийн цогцсыг траншейнаас олсон байна

huuuuuuu

Энэ сарын 27-ны өдөр зургаан настай хүү алга болсон. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн ард байрлах тоглоомын талбай дээр тоглож байсан байна.

Тухайн үед холбогдох байгууллага хүүг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Хоёр хоногийн дараа буюу 29-ний өдрийн 16:00 цагийн орчимд гэрийнх нь ойролцоо траншейнаас хүүгийн цогцсыг олсон байна. Одоогоор хэргийг харьяа газрын цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.