Энэ цагийн монголчууд бид нэг зүйлийг тун их анхаарах хэрэгтэй болсон байгаа юм. Энэ нь жам ёсоор амь зуух, орших, одох. Ингэх нь ийм л хэмнэлтэй явна гэсэн үг л дээ. Хүүхэд эхлээд жаахан суралцана. Дараа нь хүнд тусдаа ямар нэгэн зүйл хийж сурна. Хөдөлмөрлөнө. Хөдөлмөрлөж хөлс урсгаж амьдрах нь хүний амьдралын жам ёс юм. Хөлсгүйгээр, хөдөлмөрлөхгүйгээр амжилт гэнэт бууж ирэхгүй. Байвал их эрсдэлтэй.
Тэгэхээр ингэж сурч хөдөлмөрлөж байх зуурт нь тэдэнд ухаарал ирнэ. Тэгэхэд тэд маань 30 дөхсөн байх. Тэгээд л айл болох гэж, үр хүүхдээ өсгөх гэж бужигнаж түжигнэж байтал 40 гарна. Ухаарал дээр нь өнгө зүс гандаж гундана. Бас нэг өөр мэдрэмж эргэнэ. Орших, одохыг эргэцүүлж эхэлнэ. Тэгэж байтал өөрсдийнх нь үр хүүхэд өсөж тэд нь өөрийнх нь туйлсанг л туулах гэж явааг хараад тэднийгээ өрөвдөж, тэднийгээ чадахаараа л түшихийг хичээнэ.
Тэдэндээ санаа зовно. Ингэж байтал 50 гарна. Тэр үед юм бүхэн зөөлөн, уяхан болно. Үрсээ ийм л хэмнэлтэй замаар замнах жам ёсыг тэдэнд өнөөгийн монголчууд бид их зааж сургах, хөтөлж чиглүүлэх хэрэгтэй байна даа. Нэг л их од болох, од болгох гэж яарсан, сандарсан улс байх юм. Аливаа зүйл жам ёсоороо байвал эцэстээ төв, зөв байх. Жамаас гажсан бүхэн их эрсдлийг дагуулж байдаг. Дэлхийн тэр нялх попууд, одуудын амьдрал мөн ч харамсалтай, эрсдэлтэй өнгөрч байгааг сонсож л, ажиглаж л байгаа биз дээ. Нас насандаа зарах биологи, хэмнэл, орчил, эрчим гэж бий.
Түүнийгээ л дагах. Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй юм. Манай улсын энэ олон ТВ-үүд хүүхэд мисс, хүүхэд дуучин, хүүхэд модел, хүүхэд од, хүүхэд загвар өмсөгч гэх зэргээр тэднийгээ жамаас гаргаж буруу зам луу хөтөлж мэдэх маш олон эвгүй хөтөлбөр, уралдаант тэмцээнийг зохион хэрэгжүүлж ирсэн. Монгол маань дан ганц уралдаан, тэмцээний улс биш шүү дээ. Иймд хүүхэд залуусынхаа гүйцэж амжаагүй ухаан, ургаж амжаагүй биеийг гамна, хайрла.
Тэднийг од болгох гэж үү яар л даа. Мөнгө, ашгийг хүүхэд, залуус, бусдыг хохироохгүйгээр ол л доо. Хүүхэд, залуусаа жам ёсон зам дээр нь үлдээ л дээ. Мөн манай улсын боловсрол нөгөө олон олимпиад, уралдаан тэмцээнээр хүүхдийг мөн ч их хохироож, зовоож байна даа. Тэднийгээ сурах баясал болох тэр зам дээр нь байлга л даа.
Хүүхэд залуусдаа бид яарч од болохыг биш харин яаж орших, хөлсөөр хэрхэн аятайхан хөдөлмөрлөж амьдрахыг л заая, сургая, үлгэрлэе, хүмүүс минь! Хүн болж ирнэ гэдэг ховорхон тохиол. Энэ ховор заяагаа зөв үйлээр тэтгэж оршин, одож чадвал тэр энэ насны утга учир мөн. Ингэж чадваас тэр ёстой жинхэнэ ашиг, жинхэнэ ялалт, жинхэнэ од мөн. Хүүхэд, залуусаа иймд нийгэм ч нь, бизнесийнхэн нь ч, ТВ-үүд нь ч, энэ олон хувийн хийгээд улсын сургуулиуд нь ч хайрла, гамна. Хамгаал. Бид бүгд хүүхэд байсан. Бас залуу явсан.Тэгэж эргэцүүлж тэднийг хайрла. Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй.
Ц.Лувсандорж
7 comments
Yag unen bichjee. Bayarlalaa.
Tiishdee
harin tiim, ene olon uraldaan temtseen, shildeg, miss, ene ter gesen tsol gunhsintai eldev yumaa boli l doo, huuhdiig huuhed nasand ni l bailgamaar baimaar bna shuu, tom bolohod ni ter olon medal, tsol gunshin hend ch hereggui
er ni hun baihiin uhaaniig biidnii uvug deedes ert deer uyees setgel tavin sanaa tavin irsen bilee ?!
ymar utgaar bichseniig eroosoo oilgosongui tsaanaasaa ogogdoloor irsen asar huts ouyn uhaantai huuhduudiig SHU nii hellegeer ingo krestal huuhduud odoo mash ih torj bigaa tednii oyunii setgehuig anhaarltai huleej avah heregtei gej boddog hyzgaaragdmal munhag ouyn setgelgee tedniig oilgoj avah chadvargui bidag ted yg iim deerhtei adil yum yridag er n balchir setgelgee od boloh ymarch bolomjgui tednii hajuud kretal indigo huuhduud tes ondoo
Гоё бичжээ .Би хүүхэддээ яг энэ зарчмыг баримталж хүмүүжүүлж ирсэн .
Яг зөвшүү, энэ чинь яг бодогддог байсан юм. багаас нь мисс болгоод яанаа. буруу замруу будаа тээнэшүү. хүүхдээ эвдэнэ. нүдний хорон нүдэнд өртөөнө. биеэ худалдах амруу түлхэнэ гэсэн үг.