Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Сураггүй алга болсон 6 настай хүү, хятад иргэдийг хайж байна – updown.mn

Сураггүй алга болсон 6 настай хүү, хятад иргэдийг хайж байна

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт тус аймгийн Халиун сумын харьяат иргэн Б-гийн 6 настай хүү А энэ сарын 27-ны өдрийн 14:00 цагт тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болжээ. Хүүг сураггүй болсон тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар болон Гал түймэр унтраах 59 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид 28-ны өдрийн 05:58 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу дээрх анги, газрын алба хаагчдын хамт орон нутгийн 32 иргэн, нийт 117 хүн аймгийн төв болон “Олон нуурын тал”, “Шаврын гол”, “Зайврын мод”, “Дөтийн даваа” гэдэг газруудаар 70 км-т, “Тайшир”, “Дэлгэр”, “Жаргалан” сумын чиглэлд нийт 150 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Хүүгийн эрлийн ажиллагааг өнөөдөр өглөө буюу аравдугаар сарын 29-ний 08:00 цагаас үргэлжлүүллээ.

Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат 25 настай М /эрэгтэй/, 28 настай Г /эмэгтэй/ нар аравдугаар сарын 18-ны өдөр ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болжээ. Тэднийг алга болсон тухай дуудлагыг 25-ны 01:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Тагнуулын газрын алба хаагч, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнх нь 2 хүний хамт 3 бүлэгт хуваагдаж эрлийг эхлүүлсэн аж.

28-ны өдөр 1 дүгээр бүлэг Алаг-Эрдэнэ сумын сумын 6 дугаар багийн “Ар голын-Эх” гэдэг газраас “Байцын хад” гэдэг газар хүртэл 60 км-т, 2 дугаар бүлэг “Нуурт хөндий” гэдэг газар хүртэл 40-км-т, 3 дугаар бүлэг Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Шимийн-Агь” гэдэг газар хүртэл 40 км-т тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүн хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. Улмаар өнөөдөр өглөө буюу 29-ний 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна. Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч хүч нэмэгдүүлэн ажиллахаар өнөөдөр 07:30 цагт Хатгал тосгоны чиглэлд хөдөлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн