09:00 цагт: Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн хурлын зааланд “Тархины харвалтын эсрэг тэмцэх Дэлхийн өдөр”т зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг болно.
09:00 цагт: Нователл зочид буудалд ХНХЯ-наас зохион байгуулах “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах “Бүтээлч монгол” үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөлдөх уулзалт” болно.
09:00 цагт: ЭМЯ-ны хурлын Б танхимд “Бэтэг өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний хөтөлбөр боловсруулах” уулзалт зөвлөгөөн болно.
12:00 цагт: Сайхан бүсгүй фейсбүүк группын хандиваар баригдсан СХД-ийн 31 дүгээр хороонд байрлах 176-р цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтийг хийж хүлээлгэн өгнө.
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД
11:00 цагт: Ерөнхий сайдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийг татан буулгасныг эсэргүүцэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд нэгдэн хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагын газрын дэмжлэгтэйгээр “Мөнх Харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “ТАЛЫН ТҮМЭН АДУУ 2018” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Иргэний нийгмийн хөдөлгөөн, ТББ-уудаас Оюутолгойн 51 хувийг ард түмэн эзэмших асуудлаар УИХ-ын гишүүн “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвад шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.
12:30 цагт: “2012-2016 оны аймгийн Засаг дарга нарын клуб”-ээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД
11:00 цагт: Монголын эмэгтэйчүүдийн холбоо санаачлан Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ийг өрнүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга болон ЖДҮ хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооноос “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” сэдвээр мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН намаас мэдэгдэл хийнэ.