Монгол Улсын 2019 оны улсын төсвийн орлого 9 их наяд 676.5 тэрбум төгрөг байхаар улсын төсвийн төсөлд тусгагдсан байгаа. Мөн ирэх онд Төсвийн тогтворжуулалтын санд 322 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 550 тэрбум төгрөгийг шилжүүлэн ирээдүй хойчдоо өв үлдээхээр анх удаа хуримтлал үүсгэхээр тооцжээ.
Иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 672.6 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 67 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь “Цалинтай ээж” хөтөлбөр, Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болно гэж төсөв санаачлагчид үзжээ.