Дэлхийн цомд түрүүлсэн тамирчид богц дүүрэн амжилттай нутагтаа ирлээ

2018-10-25 16:201min1
tsom

БНХАУ-д 10 дугаар сарын 18-23-нд болсон хүндийг өргөлтийн ахмадын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголоос 4 тамирчин хүч сорьж 3 алт, 1 мөнгөн медаль хүртжээ.

Дэлхийн хүндийг өргөлтийн холбооноос баталсан жингийн шинэ ангиллаар болсон энэ удаагийн тэмцээнд 21 орны 410 туйванч өрсөлджээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60-аас дээш насны ангиллын 55 кг-д Ш.Лхагваа, 75-аас дээш насны 89 кг-д В.Балжинням, эмэгтэйчүүдийн 55-аас дээш насны +87 кг-д Ц.Оюунчимэг нар тус тус түрүүлж, Төрийнхөө дууллыг эгшиглүүлэв.

Мөн анх удаа оролцсон Х.Чинзориг эрэгтэйчүүдийн 50 кг-д мөнгөн медаль хүртжээ. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Ц.Оюунчимэг 6, В.Балжинням 2 дахь удаагаа түрүүлж байгаа юм. 2018 онд Азийн ахмадын наадамд түрүүлсэн Монголын анхны тамирчин болж, ДАШТ-ээс 3 дахь алтан медалиа хүртсэн, 56 настай Ц.Оюунчимэг дэлхийн дээд амжилтыг 14, Азийн тивийн амжилтыг 23 удаа шинэчлэн тогтоожээ. Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийн охин Ц.Оюунчимэг Гран при ангиллын тэмцээний 4 алтан медаль, 4 аваргын цомтой. Манай тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-10-27 15:57 at 15:57

    Баяр хургэе! Олон сайхан амжилт!!!

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй