БНХАУ-ын Элчин сайдын яамнаас визийн үйлчилгээтэй холбоотой албан ёсны Мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сүүлийн өдрүүдэд олон тооны “Дугаар наймаалагчид” манай яамны виз мэдүүлэх дугаарыг наймаалж, зарим этгээд нь FACEBOOK цахим сүлжээнд www.visa2018.mn гэсэн цахим хуудсыг нээж, мөн түүнчлэн холбогдох ТББ-ыг байгуулж “БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны виз мэдүүлэх дугаарын үйлчилгээ” -г тусгайлан зохицуулна гэсэн байна. Дээрх ТББ болон хувь хүний үйлдэл нь хууль бус байгаа юм. Энэ тухай манай ЭСЯ Монгол Улсын цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Мөн түүнчлэн дээрх арга замаар дамжин “Дугаар наймаалагчид” -аас дугаар худалдан авч мэдүүлсэн материалыг буцаах болно.
Бичиг баримт үйлдэгч нь www.visa2018.mn цахим хуудас зэрэг “Дугаар наймаалагч” ТББ -аар дамжин дугаар худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв дээрх байгууллага болон хувь хүнд мөнгө хураамж мэхлүүлсэн бол хуулийн дагуу цагдаагийн газарт мэдэгдэнэ үү.
БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Консулын Газар
2018 оны 10-р сарын 24-ний өдөр