Улс төр

Н.Тэгшбаяр: Шинэ ерөнхий сайд нь Ж.Энхбаяр болно биз

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Танай нам Засгийн газар толгойлж байх үед та Цөмийн энергийн газар бас Геологийн төв лабораторийг удирдаж байсан. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээс хойш танай намынхан тэр дундаа гайгүй албан тушаал хашиж байсан залуус бараг л харагдахаа больчихлоо. Тэдний төлөөлөл гэвэл яах аргагүй та. Ингэхэд та яг ямар ажил хийж байна вэ?

-МУИС-ийн дэргэд “Монгол орны ундны усан дахь уран түүний физик, химийн асуудлууд” сэдвээр сүүлийн арваад жил эрдэм шинжилгээний ажил хийж байна. Судалгааны ажил маань бараг л дуусах шатандаа ороод цэгцэрчихсэн. Одоо эрдмийн ажлаа хамгаалах гээд бэлтгэл ажлаа хийж сууна. Миний судалгааны ажлын онцлог гэвэл Монгол орны ундны усан дахь ураны талаархи судалгааг урд өмнө нь хэн ч ингэж нарийвчилсан, системтэйгээр хийж байгаагүй. Өмнө нь бол алаг цоог хийгдэж байсан ажлууд бол бий. Энэ ч утгаараа нэлээд ачаалал өндөртэй, амаргүй ажлын ард гарах гээд хичээж байна. Миний ажлын удирдагч физикийн талаас Монгол Улсын Гавьяат багш Профессор, Шинжлэх ухааны доктор К.Цоохүү. Хими талаасаа гэвэл профессор О.Болормаа багш удирдаж байна. Мөн хажуугаар нь хувийн бизнесээ хийгээд завгүй явна.

-Нууц биш бол та ямар бизнес эрхэлдэг юм бэ?

-Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын бизнес эрхэлдэг. Бас эрдэнэс, үнэт эдлэлийн худалдааны салбарт ажиллахаар судлаж байна. За тэгээд хийх ажил их, хүний нөөц бага байна гэх үү дээ. Үүнээс гадна миний хийхийг зорьж байгаа бас нэг том ажил нь Чингис хааны түүхийн музей байгуулах юм. Би энэ тухай олон жил бодож явсан ч одоо л ажил хэрэг болгохоор холбогдох бүх байгууллагаас нь зөвшөөрлөө авчихаад явж байна.

-Яагаад Чингис хааны сузей гэж?

-Би гадагшаа дотогшоо нэлээд явдаг. Тэр болгонд хүмүүстэй уулзахаар “Чингис хааны нутагт очино. Тэгэхээрээ Чингис хаантай холбоотой зүйлсийг үзнэ” гэж хэлдэг. Тэр үеэс л бодож эхэлсэн. Нээрэн гадныхан биднийг ингээд зориод ирж байхад бид ядаж их хааныхаа ганц музейг ч байгуулаагүй байна шүү дээ гэж. Энэ ажил маань ахицтай байгаа. Удахгүй энэ төслийн үр дүн гарч сайхан музей байгуулна. Цаашлаад энэ төслөөс Монголын ард түмэн хувьцаа эзэмшиж эрхтэй болох юм.

-Таниас ингэж асуугаад байгаа шалтгааныг та бараг гадарлаж байгаа байх. Би дээр ч цухас хэлсэн. Сүүлийн үед хэвлэлээр АН залуусдаа халгаатай. АН-ын залуус хаана байна вэ гээд сураглаад эхэлсэн байна?

-Би харин ч нээлттэй хүн. Цахим ертөнцөд нэлээд идэвхтэй. Түүгээрээ дамжуулаад зайлшгүй шаардлагатай гэсэн асуудал дээр өөрийн үзэж бодол, байр сууриа илэрхийлдэг. Мөн намынхаа Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон. МАН-ынхан бол дарга нартаа таалагдсан өөрсдийнхөө талд үйлчилдэг хүмүүсээ албанд томилдог байх. Харин манай нам бол үгүй. Бидний хэн нь ч байсан намынхаа сонгуульт албан тушаалтан болохын тулд яг л Их хуралд нэр дэвшдэг шиг намынхаа анхан шатны нэгж дээр очиж, өрсөлдөж байж Бодлогын зөвлөлийн гишүүн болдог. Зөвлөлийн гишүүнээр нэгэнт сонгогдсон бол салбар салбараараа хуваагддаг. Миний хувьд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн зөвлөл болон Эрчим хүчний бодлогын зөвлөлд албан ёсоор данстай. Манай зөвлөлийнхөн энэ чиглэлээрээ байнга санаа оноогоо солилцож, цаашид яах ёстой вэ гээд зөвлөлдөж байна. Газар дээр нь очиж ажиллаж байна. Магадгүй миний дуу хоолой зарим хүнд далайцтай хүрэхгүй байгаа юм шиг санагдаж болох. Гэхдээ бид МАН төрийн эрх барьж байгаа энэ үед сөрөг хүчний хувиар өөрсдийн үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Бид эрх баригчдын хийж буй сайн зүйлийг сайнаар нь шүүмжлэх зүйлийг юунаас ч айж эмээлгүйгээр шууд л хэлж байна.

-Тухайлбал, та бүхэн ямар асуудал дээр анхаарлаа төвлөрүүлээд байна вэ?

-Сүүлийн жилүүдэд ам.долларын ханш өслөө. Түүнийг дагаад бензиний үнэ нэмэгдлээ. Бид үүнийг эрх баригчдад хэлж сануулсан. МАН-ынхан ч эхнээсээ өөрсдийн алдаагаа хүлээн зөвшөөрөх шиг боллоо. Тухайлбал, саяхан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “АН-ын үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд бензиний үнийг барьж байсан нь зөв алхам байжээ” гээд хэлчихлээ. Энэ нь манай намын хийж байсан зөв зүйтэй ажлыг хүлээн зөвшөөрчихлөө гэсэн үг. Нөгөө талаар энэ бол улс төрийн маш том соёл. Сайн зүйл. Ер нь сөрөг хүчин гэхээрээ бүхнийг харлуулаад байхын нэр биш. Болж байгаа зүйлийг болж байна, болохгүй байгаа зүйлийг болохгүй байна гээд бүгдийг нь ил тод хэлж байх хэрэгтэй. Миний хувьд ч ялгаагүй. Харыг хар, цагааныг цагаан гээд хэлчихдэг. Би хүүхэд байхдаа ч ийм л байсан. Одоо ч ийм л байгаа. Хойшид ч ийм л байх болно.

“Хотгор шанага”-ыг зараагүй бүх хүн хүүхдэдээ мөнгө авах юмсан гэж бодож байгаа шүү

-Тэгвэл 2019 оны төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ. УИХ энэ долоо хоногт ирэх оны төвсийг хэлэлцэнэ. Гэтэл үүнийг дагаад шүүмжлэлч гарч байна?

-Би өөрийнхөө байр суурийг шууд хэлчихье. “Хотгор шанага”-ын гэх хочтой нөхөд төсөв барьж байгаа бол тэдэнд итгэхэд хэцүү. Тэгээд ч төсөв зангидаж байгаа гэх нөхөр ганц “Хотгор шанага” биш өөр олон асуудалд нэр холбогдож байсан. Дээрээс нь өнөөдрийн үйл явцаас пропорциниал систем их зөв байсан гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл өнөөдөр 76 тойргоос сонгогдсон 76 “хотгор шанага” төсвийг хүчгүй, фоксгүй болгоод төсвийн мөнгөнөөс тойрог руугаа чирч байна. Тэдэн дундаас хуваарилдаг хүн нь өөрийн тойрог руугаа бүр илүү ихийг чирэх жишээний. Ийм л сонин, зарчимгүй үйлдэл газар аваад байна. Үүнийг болих хэрэгтэй. Ер нь алийн болгон төсвийн мөнгөнөөс хумсалж амьдрах ёстой юм. Тэгсэн атлаа хүүхдэд 20 мянган төгрөг өгөх тухай асуудлыг хөндөхөөр өгнө, өгөхгүй гээд балайраад байдаг. Яг үнэндээ “хотгор шанага”-ыг зараагүй бүх хүн хүүхдэдээ мөнгө авах юмсан гэж бодож байгаа. Харин ганцхан хүн л энэ мөнгийг өгөхийг эсэргүүцээд байгаад гайхах юм.

-Уг нь Сангийн сайд энэ удаагийн төсөв“шахсан бяслаг” болсон. Мундаг залуус боловсруулсан гэсэн шүү дээ?

-Төсөв боловсруулсан хүмүүсийг нь харсан. Үнэхээр боловсролтой сайн залуус байна билээ. Гэвч сайн залуусыг муу залуурдаж болохгүй биз дээ.Зүйрлэж хэлэх юм бол усан онгоцны багийн гишүүд өөлөх юмгүй сайн атал ахмад нь тэднийг буруу удирдаад байх юм бол яах юм. Хэцүү биз дээ. Иймээс л сайн залуусыг буруу залуурдаж болохгүй гээд байгаа юм. Би өнгөрсөн сонгуулиудаар Увс аймагт очсон. Тэгэхэд “хотгор шанага”-ын сонгууль дээр ажилласан хүмүүс нь мөнгө тараасан гээд шүүх дээр очдог. Шүүх энэ бол үнэн гээд ял өгдөг. Тэгээд доор нь ажиллаж байсан хүмүүс ялтан болдог. Сонгогдсон этгээд ямба эдэлдэг.. Ийм байж болохгүй. Уг нь ёс зүйгээрээ бол мөнгө тараасан хүн нь биш харин дээр нь удирдаж тараалгасан нөхөр өөрийн гэм бурууг ухамсарлаад өргөдлөө өгөөд зайлах ёстой байхгүй юу. Гэтэл элэгний B вирус шиг шигдчихээд алга болдоггүй. Ийм байж болохгүй. Монголчууд С вирусийг эмчилдэг болсон. Харин В вирусийг бол чадахгүй байгаа. Харамсалтай нь яг үүнтэй адил нөхөрт л нам нь хариуцлага тооцож чадахгүй, улам давраагаад эрх мэдэл өгөөд байдаг. Ийм байж таарахгүй..

-Уг нь ч намынхан нь энэ тухай яриад, төсөв базсан сайдаа шүүмжлээд байна л даа. Гишүүдэд тойрогтоо ажилла гэж 5 тэрбумыг хуваарилсан атлаа өөрөө 50 тэрбумыг авчихлаа гээд л…?

-Өөх ч биш булчирхай ч биш, авч ч болохгүй хаячиж болохгүй ийм нөхөд дээшээ яваад байж болохгүй л дээ. Жишээ нь, би Увсад төрсөн. Тэр хүн манай нутгийн улстөрч. Хэрэв үнэхээр манай нутгаас төрсөн сайд ийм их мөнгийг нутагтаа хуваарилсан бол би бухимдах бус харин ч баярлах ёстой байх. Яагаад гэвэл энэ мөнгө миний нутагт хөрөнгө оруулалт болж үлдэнэ гээд. Гэвч баярлахгүй байна. Уг нь ямар ч хүнд ёс зүйн код гэж байх ёстой. Ийм кодтой хүн шударга бус, буруу үйлдлээсээ ичих хэрэгтэй. Гэтэл ширээний цаана нэг их ухаантай хүн суугаад байдаг. Уг нь манай хүн чинь сурагч байхдаа математикийн олимпиад энэ тэрд амжилттай оролцдог толгой сайтай хүүхэд байсан. Гэтэл одоо тэр сайн толгойг буруу зүйлд зарцуулаад, сайн залуусыг буруу тийш залуурдаад байна. Уг нь тэр сайн толгойг, тэр сайн боловсролыг эх орныхоо сайн сайхны төлөө зориулах хэрэгтэй. Гэтэл өр дарлаа гээд балайрах. Үнэндээ Н.Алтанхуягийн Засгийн газар ч бас өр дарж л байсан. Өмнөх  Засгийн газрын тавьсан өрийг дараад явахдаа хэзээ ч эд нар шиг гоншигонож байгаагүй.Ер нь энэ төрийн ажил хийж байгаа хүмүүс жудагтай, намбатай, ханатай, ёс зүйтэй, өөрийн гэсэн хил хязгаартай баймаар байна. Гэхдээ энэ асуудал ганц сайдын тухайд биш л дээ. Хурган дарга нар бас байна.Ер нь төрд ажиллаж байгаа хүмүүс нэг зүйлийг хатуу ойлгох ёстой. Төр гэдэг бол ард түмний дундаас цуглуулсан мөнгийг зөв менежмент хийж ард түмэнд нь зөв зарцуулж үйлчлэх байгууллага. Гэтэл ард түмний өгсөн мөнгөөр цалинжчихаад, орохоор ярвайгаад гэдийгээд суугаад байдаг. Ийм байж болохгүй. Энэ хүмүүс төрд ажиллаж байгаа бол хэн ч байсан бөхийж сурах хэрэгтэй. Тэгээд хүн шаардлага тавихаар “Надад шаардлага тавилаа” гээд уурлана. Уг нь тэд шаардлага тавиулах гэж л тэнд сууж байгаа. Үнэндээ энэ бол 60 тэрбумын заваарсан сүлжээний сөрөг үр дагавар. Монголчууд ийм бэтгэнүүдээс салах хэрэгтэй. Ер нь ийм үл бүтэх хүн төрд гэлтгүй хувийн компанид байхад ч хэцүү байдаг биз дээ. Иймээс л 2020 онд Монголын ард түмэн ийм хүмүүсээс салах хэрэгтэй. Үнэндээ бол Увс аймагт их төсөв хуваариллуулаа гээд амьдрал нь сайжирсан өрх нэг ч байхгүй. Хэдэн тойрон хүрээлэгчид нь цадаж, баяжсан байх.

-Та яагаад ингэж хэлэх болов?

-Би Увсын хүн. Бүх асуудлыг мэднэ шүү дээ. Гүүр бариулна гээд шон зоогоод орхидог. Таван давхар байшин гээд дөрвөн давхарыг бариулдаг. Муухай байгаа биз дээ. Тэгсэн атлаа хэдэн тойрон хүрээлэгчид нь баяжаад байдаг. Хариуцлагагүй л үйлдэл юм даа.

Албан тушаал зуурдынх, анд нөхөд сайхан сэтгэл насных л байхгүй юу

-Хариуцлага гэснээс та төрд томоохон алба хашиж байсан. Танай намынхан таныг суудлаас тань унагаахад “Би албан тушаалаас төрөөгүй, аав ээжээс төрсөн” гэж хэлээд  ажлаа өгснийг чинь санаж байна. Гэтэл яг үнэндээ энэ Засгийн газарт ганц Сангийн сайд биш нэлээд хэдэн сайдад хариуцлага тооцох хэмжээний асуудал яригдаж байна. Тухайлбал, Ц.Даваасүрэн сайд. Салбар нь тантай ойр учраас ингэж онцолж асууж байгаа юм шүү?

-Эрх мэдэл эдэлж л байгаа бол үүрэг, хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Тухайн салбар тэг зогсолт хийнэ гэдэг бол ганцхан ажилтан, мэргэжилтэн рүүгээ буруугаа чихээд өнгөрөх асуудал яав ч биш. Систем тэг зогсолт хийж байна гэдэг нь тэр системийг буруу, маш муу удирдсантай шууд холбоотой. Энэ ч утгаараа холбогдох хүмүүс нь өргөдлөө өгөөд  зайлах хэрэгтэй. Би удирдах ажил хийж л байсан. Ажлаа авна гэсэн үед нь өгч л байсан. Тэр миний хувийн өмч биш. Ир гэхээр нь ирчихээд яв гэхээр нь үгүй гээд тамга тэмдэгтэйгээ зууралдаад байж болохгүй биз дээ. Албан тушаалаас төрсөн юм шиг байж болохгүй. Албан тушаал зуурдынх, анд нөхөд сайхан сэтгэл насных л байхгүй юу. Энэ хоёрыг ялгаж салгадаг хүн л төрд ажиллах хэрэгтэй. Би ингэж л ойлгодог. Магадгүй ингэж хэллээ гээд зарим нь эмзэглэх байх. Гэхдээ тэглээ гээд яах юм. Үнэн нь энэ юм чинь. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг гэж үгтэй.

-Гэхдээ тэгж харахгүй л байна шүү дээ, манай улстөрчид?

-Энэ бол мэргэжилтнүүдийн толгой дээр 60 тэрбумын цүнх баригчдыг авчирч тавьсны гай. Үнэн л энэ. Мэргэжилтэн байх газар нь мэргэжилтнийг тавиагүй, 60 тэрбумын шахаачдыг тавихаар ийм асуудал болж байгаа юм. Одоо үүнийг болих хэрэгтэй. Уг нь 90 гаруй жилийн түүхтэй МАН-д энэ салбарыг аваад явах чадалтай боловсон хүчин зөндөө бий. Тэднийгээ олоод томилчих хэрэгтэй. Хараад байхад энэ мэт нарийн мэргэжил шаардсан газар мэргэжлийн хүн нь очих гэхээр мөнгөгүй гэсэн шалтгаанаар очиж чаддаггүй юм шиг байгаа юм. Харин мөнгө төлөөд очсон нь иймэрхүү байдалтай ажлаа хийж чадахгүй, тэг зогсолт хийлгэх хэмжээнд салбараа удирдаж байна.

-Гэхдээ мөнгөтэй нь албан тушаалд очдог гаж тогтолцоо танай намд ч бас бий биз дээ?

-Мэдэхгүй. Тийм зүйл байсан л байх. Гэхдээ надтай бол таарч байгаагүй шүү. Би албан тушаалд очиж байсан. Надаас мөнгө төгрөг нэхэж байсан тохиолдол нэгч удаа байхгүй.

Ганц атомын цахилгаан станц биш олон компоненттой эх

үүсвэртэй эрчим хүчний бодлоготой болох ёстой

-Түрүүн асуусан хариуцлагын асуудал руугаа эргээд ормоор байна. Юутай ч хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс бол нэлээд хугацаанд хот цахилгаангүй болсон. Үүнтэй холбоотойгоор сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн ч өөрөө өөрийгөө цэвэрхэн аваад гарчих шиг боллоо. Тэгэхээр яах ёстой вэ. Магадгүй ийм асуудал дахин давтагдахыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар энэ бол үндэсий аюулгүй байдалтай холбоотой асуудал. Ер нь цаашид яах ёстой юм бол. Таны хувьд найдвартай эрчим хүч, атомын цахилгаан станц байгуулах ёстой гээд ярьдаг. Магадгүй энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсон юм болов уу?

-Би ганц атомын цахилгаан станц биш олон тулгуурт солонгорсон эдийн засгийн бодлого гэдэг шиг олон компоненттой эх үүсвэртэй эрчим хүчний бодлого гэж ярьдаг. Үүнд нүүрсний цахилгаан станц, атомын цахилгаан станц, нарны цахилгаан станц, усан цахилгаан станц багтана. Энэ бүхний зөв зохицлыг бий болгоё гэж ярьдаг. Хэрэв монголчууд ингэж чадвал эрчим хүчнээс хараат бус болно. Энэ бүх станцыг зөв зохилдлогоо, гольдролоор нь бий болгочихвол эрчим хүчээ гадагш нь гаргаж болно, үйлдвэрлэл хөгжүүлж болно. Эрчим хүчний хамгийн их нөөцтэй улс орон болж болно. Иймээс л бид эрчим хүч экспортлох түвшинд энэ салбарын бодлогыг аваачиж тавих хэрэгтэй байгаа юм. Гэтэл ажил хийх гэхээр хэдэн нөхөр гэнэт гарч ирдэг, эсэргүүцдэг. Намайг Цөмийн энергийн газрыг удирдаж байхад хэдэн нөхөр жагсаад л байсан. Хүрээд гэхээр ирдэггүй. Тэр бүхнийг өнөөдрөөс эргээд харахаар үнэхээр яриад байсан шиг эх орныхоо төлөө биш харин цаана нь өөр ашиг сонирхол байж дээ л гэж хардаг.

-Миний санахад тэр үед жагсаж байсан хүмүүс фүкүшимагийн атомын цахилгаан станцад болсон шиг үйл явдал шиг зүйл болох вий гээд байсан байх шүү?

-Тэр үйл явдлаас хүн төрөлхтөн тэр дундаа цөмийн энергийн салбарынхан юуг олж чадсан бэ гэвэл 8 баллын газар хөдлөлтөд цөмийн цахилгаан станцын ректар нь сүйдэхгүй юм байна. Харин хөргөлтийн системийг илүү сайжруулах ёстой байна гэдгийг ойлгосон. Энэ асуудал дээр Олон улсын Атомын энергийн Агентлагийн бүрэн эрхэт төлөөлөгч байсны хувьд хэлэхэд Японд болсон тэр үйл явдал нь атомын цахилгаан станц дэлбэрээд түүнээс болж харамсалтай явдал болоогүй. Харин цунамигаас болж маш олон хүн амь эрсэдсэн гашуун үйл явдал болсон. Хүмүүс энэ хоёрыг зөвөөр ялгаж салгаж ойлгож, харж чадах хэмжээний мэдээлэлтэй байх хэрэгтэй. Гэтэл ийм мэдээлэл ялгаж салгаж чадахгүй нөхөд л худал үгээр иргэдийн тархийг угаадаг, өөр ашиг сонирхлын төлөө явдаг нь харагдсан шүү.

-Та АН-ын Үндэсний бодлогын хорооны Уул уурхай, эрчим хүчнийзөвлөлд багтдаг гэсэн байх аа. Тэгвэл одоо та бүхэн яг одоо ямар асуудал дээр анхаарал хандуулж байна вэ. Яг энэ асуудал дээр анхаарал хандуулж байна уу. Ямар ажил хийж байна вэ?

-Бид өөр өөрийн чиглэлийн хүрээнд олон ажил хийж байна. Тухайлбал, манай уул уурхай, эрчим хүчний зөвлөлийнхөн гэхэд энэ салбартямар асуудал тулгарч байна вэ гэдгийг судалж, газар дээр нь очиж ажиллаж байна. Өмнө нь ийм байсан, одоо ийм байгаа, ирээдүйд ийм болно гэхчлэн.

-Нууц биш бол арай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Та нар асуудлыг ингээд яриад өнгөрөх үү, эсвэл хийж хэрэгжүүлэхийн тулд өөр гарц гаргалгаа хайх уу?

-Жишээ нь, Эрчим хүчин дээр гэхэд би “Эрчим хүчнээс хараат бус байх боломж байна” гэж үзэж байгаа. Дээр ч энэ тухайгаа хэлсэн. Одоо зөвхөн нүүрсний цахилгаан станц гэлгүйгээр өөр боломж байна гэж харж байна. Дэлхий нийт өнөөдөр эрчим хүчнийхээ асуудлыг шийдээд цахилгаан машин бүтээж байна. Тиймээс бид хямд эрчим хүчийг гаргаж болох юм байна гээд л…. Ингээд яриад байвал зөндөө л зүйл байна. Гэхдээ энэ бүхнийг судалж боловсруулсаар намын мөрийн хөтөлбөрт оруулах хэмжээнд асуудлыг ярих юм.

-Тэгвэл таны яриад байгаа бүх гарц гаргалгаа танай намын 2020 оны  УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтана гэсэн үг үү?

-Тэгнэ. Хамгийн гол нь бид хөдөө сум, баг дээр байгаа намынхаа гишүүдээс сонгогдож байгаа учраас тэнд ямар асуудал байна. Яаж шийдэж болохоор байна гээд бүгдийг хараад, саналыг нь аваад, ярилцаад улмаар намынхаа бодлогын зөвлөл дээр хэлэлцээд явдаг. Бид хэдэн дарга өрөөндөө суучихаад амьдралаас хол хөндий мөрийн хөтөлбөр хийхгүй гэдгийг мэдэж байгаа учраас бодлогын зөвлөлийн хүрээнд асуудлаа ярилцаад шийдээд, шийдэх гээд яваа юм. Үнэндээ өнгөрсөн 28 жилийн түүхэнд хэдэн дарга өрөөндөө суучихаад хүмүүсийн саналыг яаж авах вэ гээд тэдэн төгрөг өгнө гэсэн бэлэн амлалт өгөөд энд тэндээс зээлээд явдаг байлаа шүү дээ. Үүнийг болиулах хэрэгтэй.  Өнөөдрийн сонгуульд ялахын тулд хойч үедээ хор уршигтай бодлого гаргах хэрэггүй. Харин улс орон маань дунд, урт хугацаанд хэрхэн зөв хөгжих талаархи мөрийн хөтөлбөрийг гаргаж ард түмэндээ хүргэх хэрэгтэй. Ерөөсөө л ялахын тулд улс орондоо хэрэггүй шийдвэр гаргаж сонгуульд битгий орооч гээд байгаа юм. Хэрэв 2020 аль ч нам нь ялсан бай би зөв юм хийвэл алийг нь ч дэмжинэ. Буруу юм хийвэл хэнийг ч шүүмжилнэ.

-Тэгвэл танай намын дарга та нарын бодлогын түвшинд зангидаж байна. Ажлаа маш сайн хийж байна гэж ойлгож болох уу?

-Манай намын дүрэм чинь өөрөө маш сайн системийг бий болгочихоод байгаа юм шүү дээ.

Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 50 орчим хувь нь 70-аад оныхон

-Уучлаарай гэхдээ танай нам дотор эрх мэдлийн төлөөхтулаан өрнөдөг л байсан шүү дээ. Фракцын толгойлогч нар нь намын дарга болох гээд улайрдаг л байсан?

-Өмнө нь нэг фракциас хараат байна гээд шүүмжилдэг байсан. Тэгвэл одоо үгүй. Намын бодлогын зөвлөлүүдээр хэлцэлцэж байж намын бодлого гардаг боллоо. Энэ бол маш том алхам. Иймээс бүх улс төрийн хүчин манай намынх шиг ийм системтэй болох хэрэгтэй. Нэг хүнээс үл хамаарсан механизмтай, фракциасаа хараат бус болох хэрэгтэй. Н.Эрдэнэ даргын хувьд 100 мянга гаруй гишүүдээсээ сонгогдоод, ялаад гараад ирсэн. Тэр хүнийг нэг фракци очоод гаргачихаагүй. Намын бүх гишүүд сонгочихлоо. Ийм байхад олон юм ярих илүүц байх.

-Нууц биш бол танай намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нас ямар байна вэ?

-Манай Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 50 орчим хувь нь 70-аад оныхон. Мөн 60, 80-аад оныхон ч байна. Бүх насны төлөөлөл ороод ирчихсэн байна. Үүнийг гурван цагийн хэлхээс гэдэг. Энэ бол өнгөрсөн үеийн алдаанаас суралцсан том амжилт. Одоо залуучууд юу хийх ёстой вэ, яах ёстойвэ гээд ярилцаад хэлэлцээд санаа оноогоо уралдуулаад явж байна.

-Гэхдээ танай нам үнэхээр шинэчлэгдэж чадаж байгаа гэж үү. Одоо л гэхэд намын удирдлагууд, толгойд нь байгаа хүмүүс “Нөгөө л нөгөө л…” гээд яригдаж байна. Эсвэл танай залуус цойлж гарч ирж чадахгүй байна уу?

-Наадах чинь нэг хэсэг манай намын Үндэсний бодлогын хороонд залуус орж ирэх боломжгүй, хаалттай байсан үеийн асуудал. Одоо бол энэ үүд хаалга нээгдээд 70, 80-аад оныхон ороод ирчихсэн байна. Одоо тэр залуусын ярьж буй бодлого орж ирж байна. Иймээс ард түмэн манай намаас их зүйлийг хүлээж болно.

-Үнэн гэж үү. Хэвлэлүүд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд буцаад намдаа очих гэнэ гээд бичээд эхэллээ шүү дээ.

-Наадах чинь мэдээ төдий зүйл. Би нэг зүйлийг хэлж байна. АН бол гурван цагийн хэлхээсээр өнгөрсөн үеийн сургамж, оноо шинэ залуу үеийн хийж бүтээх хүсэл тэмүүлэл тэдний ирээдгүйг биелүүлэх нийгмийн бий болгохын тулд бодлогооболовсруулаад явж байна. Магадгүй зарим нь янз бүрийн зүйл ярьж байгаа байх. Тэгвэл би хэлье. АН-ын залууст одоогоор ажил хийх боломж алга, эрх мэдэл ч алга. Тиймээс хувийнхаабизнесийг хий. Харин эрх барьж байгаа хүмүүс нь улс орондоо хэрэгтэй санаа гаргаж тавь. Ажлаа зөв хий. Түүнийг буруу зөвийг нь бид хэлээд өгье. Харыг хараар нь, цагааныг нь цагаанаар нь үнэн зөвөөр нь хэлье. Үнэндээ бид төрийн ажилтай ажилгүй амьдарч байна. Бизнесээ хийгээд болж л байна.

-Бизнес гэснээс танд дарамт хэр ирж байна вэ. Бизнес эрхлэгчид төрийн дарамт их байна гэж байнга ярьдаг?

-Бүх л Засгийн үед дарамт байдаг. Дарамтлаад байвал өөрийн биеэр очиж байна. Чи боль болохгүй байна гээд үзэлцэж л байна. Үнэндээ дарамталж чаддаггүй Ардын намынхан гэж байдаггүй л байхгүй юу. Бүтэх нь бүтээд, бүтэхгүй нь бүтэхгүй байж л байна гэх үү дээ. Би энд нэг зүйл нэмээд хэлье. Эрх баригчид төсөв томроод ашигтай ажиллаж байна гэж байгаа ч үнэндээ ард түмэнд тэр нь наалдахгүй байна. МАН-ынхан үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. “Хотгор шанага”-ын нөхөр эдийн засаг 6 хувь өссөн гээд байсан. Гэтэл тэр 6 хувийнх нь 50 хувь нь ч ард түмний халаас руу, айлын хаалга руу орохгүй байна шүү дээ. Иймээс түмэн олон бухимдаж байна. Та нар ингэж ажиллавал ард түмэн бослого гаргана. Тэр үед би бас жагсана. Би ингэж л хэлнэ. Үнэхээр эдийн засаг нь өсөөд байгаа бол хэдэн дарга биш нийт монголчуудын амьдрал сайжрах хэрэгтэй биз дээ. Гэтэл тийм биш байна. Нийтээрээ ядуу байна. Хэдэн гэр бүл баян байна. Уг нь бид чинээлэг дундаж давхаргыг хүссэн ч тэгж чадахгүй байна. Та нар үндсэн хуулийн өөрчлөлтийг дангаараа хийж чадахгүй. Иймээс 60 тэрбумаар албан тушаал авсан нөхдийг Төрийн ордноос хөөж гаргах хэрэгтэй. Тийм тэмцэл гарвал би хэлсэн. Хамгийн  түрүүнд жагсана гэж. Надад айж эмээх зүйл байхгүй.

-Та ингэж өөр дээрээ гал дуудах хэрэг байгаа юм уу?

-Би нэг зүйлийг хэлье. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр би болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг хэлж байсан. Гэтэл МАН-ынхан намайг их дарамталсан. Шүүх цагдаагаар сүрдүүлсэн. Магадгүй хэрэв Х.Баттулга Ерөнхийлөгчийнсонгуульд ялаагүй байсан бол мань мэтийн залуусыг шууд л ачих байсан байх. Манай буурал аав Хишигтийн Дүүдэй гэж хүн байсан. Та нар мэдэж байгаа бол фронт Бадам гэдэг чинь тэр хүний бэр. Тэр хүн бүх хөрөнгөө өгчихөөд байхад л аваачаад буудаж  байсан шүү дээ. Угшил нь ийм л хүмүүс.

Бас нэг зүйлийг хэлэхэд бид нартай наргүй МАН-ынхан баруун хөлөө зүүн хөлөөрөө дэгээдээдунагаачихсан. Яг ийм аргаар өмнөх засгаа унагаасан. Одоо удахгүй энэ засаг нь бас унана.

-Та тэгж харж байгаа бол дараагийн Засгийн газрын тэргүүн хэн байх бол?

-Ж.Энхбаяр болно биз.

%D1%82%D1%8D%D0%B3%D1%88%20-1 Н.Тэгшбаяр: Шинэ ерөнхий сайд нь Ж.Энхбаяр болно биз

Энэ эрхмийн хувьд Цөмийн энергийн газар болон Геологийн төв лабораторыг удирдаж байхдаа Монгол Улсын шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулсан гэдгийг онцлох шаардлагатай. Учир нь тэрбээр Цөмийн энергийн газрыг удирдаж байхдаа Европын цөмийн судалгааны байгууллагатай хамтарч ажиллах гэрээг байгуулж чадсан бөгөөд ингэснээр монгол эрдэмтэд дэлхийн эрдэмтэдтэй хамтарч томоохон судалгаа хийх боломжийг нээж өгсөн. Мөнтэрбээр Цөмийн энергийн салбар болон Геологийн төв лабораторыг удирдаж байх хугацаандаа бас нэг том ажил амжуулсан нь уг 2 газрын  лабораторыг олон улсын стандарт нэвтрүүлж  итгэмжлэхжлүүлж байсан  явдал юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

6 Сэтгэгдэлтэй

  1. YBsiinhan tegeed yu yumb?hyibaldagchid uu?hyryy zalgagchid uu?maapuu?ta nart gaihyylaad baih yum daanch baihgyi syy!!!mudakuud aa!!Mongol saihan eh oronii hychind endiisen enee her ni ta nar amid yabaa!nobsnyyd aa!!hen be?chi muu gelegnyyd chini!ylas dotorhi yu yumb?….

  2. Эээ, хөөрхий дөө, ярианаас нь ямар гэдэг нь тодорхой байна. Өөрийгөө өргөж магтахаас өөр юмгүй ажээ…

  3. Ene nuhur ard tvmen yaduu bn gelee vnenldee. Yaduurlig 2-3 jild shidlee yu aan. Mun edni nam tim mundag bsan yum bol zasg barisan jilvvdddee saijruulahgvi yasan yum. Odoo l neg uhaan orson hvmvvs. AN-in ved elgeeree hewteed MAN ruu shiljee bizdee. 2012 ond edin zasag 17 huwid bsan. Hvmvvsin amidral uur bsan shvv ter ved. 4 jilin dotor yu bolgoloo aan bodoh l heregtei.

  4. Улс орныг минь сүйтгэж хаячаад АН-ын өмхий хулгайчууд дуугүй байсан нь дээр шүү,
    Та нарт ард түмэн итгэл өгөх бүрт та нар эдийн засаг сүйтгэж хаяж байсанаа сана өмхий худалч аа

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close