Шведүүд гартаа интернэтэд ордог бичил чип суулгуулдаг болов

Шведийн 4000 гаруй иргэн хувийн мэдээллийг нь агуулсан бичил чип арьсандаа суулгуулжээ. Энэ технологийн ачаар биеийн байцаалт, тасалбар, картаа авч явах шаардлагагүй болж байгаагаас гадна олон нийтийн сүлжээнд ордог нууц үгээ ч хийх шаардлагагүй болжээ.

BioHax International хэмээх инновацийн салбартаа тэргүүлэгч компанийг анх 5 жилийн өмнө Йован Остерлунд хэмээх мэргэжлийн шивээсчин байгуулсан аж. Тус компани цагаан будааны үрний хэмжээтэй энэхүү бичил чипийг тариураар тамжуулан хүний эрхийн хурууны ойролцоо суулгаж байна.

2017 оны зургаадугаар сард Шведийн төмөр замаас 100 орчим хүн амьд чипний тусламжтайгаар тасалбарын тооцоогоо хийсэн гэж мэдэгджээ. Ингэхийн тулд зорчигч төмөр замын тасалбарыг бичил чипэндээ ухаалаг гар утсандаа сканнердах маягаар бичиж авна.

Өдгөө тус үйлчилгээ цар хүрээгээ улам өргөжүүлж, LinkedIn сүлжээ хүртэл тус чипний тусламжтайгаар нэвтрэх боломжтой болжээ.

Гэхдээ хүмүүс энэхүү бичил чип хүний хувийн мэдээллийг алдагдуулж мэднэ гэж эмээж байна. Одоогоор уг систем зөвхөн Шведэд үйлчилж байгаа бөгөөд цаашид бусад улс орнуудад ч нэвтрэх магадлалтай байгаа юм.

Шведийн зарим компаниуд өдгөө ажилчдаа соронзон түлхүүргүйгээр өрөөндөө нэвтрэх, цайны газарт түрийвчгүйгээр орох зэргээр ажлыг нь хөнгөвчлөхийн тулд ийм чип суулгах санал тавьж эхэлжээ.

Шведийн судалгааны лабораторийн микробиологич Бен Либбертон “Шведүүд шинжлэх ухаан техникийн хөгжилд маш эерэг ханддаг хүмүүс. Миний бодлоор эндхийн хүмүүс бусад орнуудыг бодвол ийм төрлийн технологийг эсэргүүцэх нь харьцангуй бага гэж бодож байна. Одоогийн байдлаар бичил чипүүд хувийн цөөхөн мэдээллийг цуглуулан авч байгаа. Гэхдээ ирээдүйд энэ нь өөрчлөгдөх нь ойлгомжтой.

Чипэнд их мэдээлэл хадгалагдах тусам хэн нэгэн бидний эсрэг үүнийг ашиглах эрсдэл өндөр болно гэсэн үг. Жишээ нь чипэнд хүний өвчнийг илрүүлэх боломжтой бол үүнийг хэнд мэдээлэх вэ, үр дагавар нь ямар байх вэ” гэжээ. Түүнчлэн энэ суулгац халдвар үүсгэж, дархлаа сулруулж болзошгүй гэж үзсэн байна.

Эх сурвалж: lifter.com

2 thoughts on “Шведүүд гартаа интернэтэд ордог бичил чип суулгуулдаг болов

  1. Нэргүй 2018-10-25 16:37 at 16:37

    Та минь энэ мобикомийг яах бэ? Гар утас зээлээр авах уу гээд л уйлчлуулэгчидруугаа утас дада байх юм. Яасан ичдэггуй юм бэ. Утас авах хумуус тэртэй тэргуй очоод л авна биз дээ. Одор Болсон нэг наймааны шинжтэй юм бичиж байх юм. Рад тумнээ яасан их басамжилдаг юм бэ? Болидов ээ.

    Хариулах
  2. Бадам 2018-10-25 16:38 at 16:38

    Та минь энэ мобикомийг яах бэ? Гар утас зээлээр авах уу гээд л уйлчлуулэгчидруугаа утас дада байх юм. Яасан ичдэггуй юм бэ. Утас авах хумуус тэртэй тэргуй очоод л авна биз дээ. Одор Болсон нэг наймааны шинжтэй юм бичиж байх юм. Рад тумнээ яасан их басамжилдаг юм бэ? Болидов ээ.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн