Хятадын тагнуулчид АНУ-ын Ерөнхийлөгчийн найзуудтайгаа утсаар ярихыг байнга тагнаж чагнадаг гэж Америкийн одоогийн болон өмнөх албан тушаалтнуудын мэдээлэлд үндэслэн New York Times мэдээлж байна.
Энэ нь Трампын нэг айфон гар утсаараа хийдэг яриатай холбоотой гэнэ. Тус хэвлэлийн мэдээлснээр олж авсан мэдээлэлдээ үндэслэн хятадууд АНУ-ын улс төрд нөлөөлөхийг зорьдог гэжээ.
Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Трампад гар утсаар хийсэн яриаг нь хамгаалж чадахгүй байгаа талаар хэд хэдэн удаа анхааруулж байжээ. Тэд тэр ч бүү хэл Оросын тагнуулчид түүний яриаг байнга сонсож байгаа гэж Трампад хэлж байсан аж.
Цагаан ордны ажилтнууд Ерөнхийлөгчөө утсаар ярихдаа нууц мэдээллээ хуваалцдаггүй байгаасай л гэж найдах болжээ. Харин Apple компани АНУ-ын Ерөнхийлөгчийн айфон утасны тухай мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: New York Times