Ирэх сард Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм мөрдөгдөж эхэлнэ. Улс орны нийгэм эдийн засаг, автомашины өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах нөхцлийг бий болгож байдаг. Шинэ дүрмийн өөрчлөлтөөс танилцуулъя:
Жолооч нарын анхаарах ёстойх зүйл:
-Хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд гар утас, түүнтэй ижил төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.
-Зохицуулагчийн шүглийн чимээ, дуут дохиог хязгаарласан чихэвч зүүх, тээврийн хэрэгслийн хөгжмийг хэт чангалахыг хориглоно.
-Арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд орхихыг хориглоно.
-Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээнд сургуулийн автобус, нийтийн тээвэр, такси, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шуурхай хөдөлгөөний авто машин нэгдүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцоно.
-Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно
-Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгосон.
Явган зорчигчийн анхаарах ёстой зүйл:
-Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой гэж дүрэмд заасан байна.
-Арав хүртэлх насны хүүхдийг биеэсээ салгахгүй, хөтөлж явах ёстой.
Автозамын хөдөлгөөн ба хүүхдийн аюулгүй байдал
Шинэчилсэн дүрэмд хүүхдийн аюулгүй байдал чухал байр суурь эзэлж байгаа. Өнгөрсөн онд зам тээврийн осолд 1000 гаруй хүүхэд өртсөнөөс 55 нь амиа алдсан. Тэдний 47 нь эцэг эхийнхээ хажууд тээвэрлэгдэж яваад амь насаа алдсан байдаг. Тиймээс шинэ дүрэмд хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой зүйлүүд цөөнгүй тусгагджээ.
-Арав хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, арван нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглосон.
-Бага насны хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалалтын суудал, харгалзах хүнтэй тээвэрлэх шаардлагатай.
-Хүүхэд, залуучууд замын хөдөлгөөнд оролцож, зорчих хэсгээр явахдаа чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгсэл ашиглах, дээрх үйлдлийг хийхгүй байхыг хориглосон.
-Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэх,
-14-өөс дээш насны хүүхэд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцоно.
Зөрчил
-Хэрвээ жолооч зам тээврийн осол гаргавал өөрийн тээврийн хэрэгслийг даатгуулсан даатгалын компанидаа ослын талаарх мэдээллээ өгнө. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй, барилга байгууламж сүйдээгүй тохиолдолд даатгалын компанид хандаад цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөж, хохирлоо барагдуулах бүрэн боломжтой.
-Замын ачаалал ихтэй дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ хийснийг нийслэлийн иргэд анзаарсан байх. Улаан гэрэл ассан үед шар тэмдэглэгээг нэвтэрч, хөдөлгөөнд саад учруулсан жолооч 10 мянган төгрөгөөр торгуулна. Энэхүү торгуулийн хэмжээ Замын хөдөлгөөний шинэ дүрмийн 15.2-т заагджээ.
-Замын цагдаагийн байгууллага “E-Police” аппликейшнаар иргэдээс зам тээврийн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг авч байгаа. Ямар нэгэн зөрчлийн талаар мэдээлэл өгч байгаа иргэд тухайн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн зургийг гурван талаас авч тэр даруй Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвд илгээх юм байна. Төвөөс таны мэдээлэлд шийдвэрлэгдэж байна”, “хүлээгдэж байна”, “боломжгүй байна” гэсэн хариу ирнэ. Хэрвээ зөрчлийн мэдээ хожимдож буюу хэрэг болсон өдрийн маргааш ирвэл хүчингүйд тооцогдоно гэдгийг анхаараарай.
4 comments
Дүрэм зөрчигчидтэй маш хатуу тэмцэхгүй бол үнэхээр дийлдэхээ байж дур зоргоороо авирлаж бна. Энэ улсад хууль дүрэм гэж бна уу. Бас 10 сарын 20 с хойш өвлийн дугуй заавал тавих ёстой гэсэн хууль гаргахгүй бол ёстой гамшиг тарьж бна. Өнөөдөр анхны цаснаар хар л даа. Нөгөө л хэнэггүй нөхдүүд зуны дугуйтай гарч хэчнээн хүний эд хөрөнгө сүйтгэж бна.
Хөдөөнөөс орж ирсэн машинууд эсвэл хөдөөний ОРКууд холын гэрэлтэй бүр хотын төвийн замын хөдөлгөөнд оролцож байна. Бас тормосны гэрэл нь асахгүй, байхгүй машинууд их байна штээ. Үүнийгээ зохицуулаачээ. Давхар эргэх 1 дүгээр эгнээс зүүн гар тийшээ дайрч орж ирж эргэж байгаа машиныг цагдаа зогсоохгүй зохицуулахгүй залхуураад хараад зогсоод байх юм. Цагдаа нар шаардлагаа тавиад байгаачээ. Торгохоо гол болгохоос тэр жолоочдийг хөдөлгөөнд соёлтой оролцуулах талаар шаардлага тавихгүй байна. 1-2 удаа зогсоогоод шаардлага тавьчихвал дахиж тэгэхгүй шүү дээ. Тэд нар даварчихсан цагдааг тоохч үгүй. Нөгөө цагдаа нь түгжрэлээс айгаад зохицуулалтаа ч хийж чадахгүй байна. Зарим нь ч мундаг сайн байгааг бас хэлэх хэрэгтэй. Жигд ажиллаачээ замын цагдаа нар аа
Явж чадахгүй салгалаад түгжрээ үүсгээд байгаа өвгөд хөгшид харалган сохруудыг хөдөлгөөнд шуураай оролцуулахыг яаж шийдмээр юмбэ дээ салгалсан мануухайнууд хаашаа ч үгүй таг таглаад зогсчихоод байх юм . Дээр бичээд байгаа мал хүртэл түгжрээ үүсгэгч
дээрх үйлдлийг хийхгүй байхыг хориглосон. гэдэг чинь зөвшөөрнө гэсэн үг шүү.