09.00 цагт
Монгол Улсын ууган их сургуулиудын нэг ХААИС байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, дээд боловсролын гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал маргааш буюу 2018.10.25-ны 09:00-16:30 цагт Corporate convention center-т болно.
“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” үр дүнгийн чуулган “Чингис” зочид буудлын 3 давхарт болно. Чуулганы үеэр СЭЭБХ эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх замаар сурагчдын сурлагын амжилтыг ахиулахад ямар ажлууд хийсэн талаар өөрсдийн сайн туршлагаа хуваалцах болно. Утас: 88054340.
09.30 цагт
УУХҮЯ-аас зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно. Хурал Үндэсний хөгжлийн газрын Хурлын танхимд болно. Хэвлэлийн бага хуралд сайд Д.Сумъяабазар болон яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцоно. Холбоо барих утас: 99089666, 99209315
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын зүгээс хүүхдийн хөгжлийн чиглэлээр зохион байгуулагддаг “Хөгжлийн харандаа экспо 2018”, Хүүхдийн баатар Явуу баатарыг танилцуулах хэвлэлийн хурлыг Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд зохион байгуулна. Утас: 99736124
10.00 цагт
ХЗДХЯ-наас “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны зүүн талын “Пума импeриал” зочид буудлын Б корпуст зохион байгуулах гэж байна. Энэхүү хуулийн өөрчлөлт ТББ-ууд болон энэ хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг зарим ХМХ-үүдтэй холбоотой тул мэдээ сурвалжлага бэлтгэхэд сонирхолтой сэдэв болно.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн Тамгын газраас “Иргэн таныг сонсъё” уулзалтыг зохион байгуулж, шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд өгнө. Мөн тус шүүхээр шийдвэрлэсэн хэрэг, маргааны 3 улирлын дүн мэдээг танилцуулна. Эрхэм сэтгүүлчид та бүхэн сурвалжилна уу.
“Иргэн таныг сонсъё” уулзалт БЗД-ийн байранд болно. Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилго бүхий хэвлэлийн бага хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан танхимд” болно. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 1 давхрын танхимд УБТЗ, ГЕГ, МХЕГ болон төмөр замаар үйлчлүүлэгч байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн болно.
УБТЗ-аар үйлчлүүлж байгаа байгууллага, иргэдтэй төмөр замаар ачаа тээвэрлэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл, тулгамдсан асуудлуудаа харилцан ярилцаж шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөний үеэр төмөр замын тээврийн тариф, зүтгүүр, вагоны хангалт, цемент болон аюултай ачаа, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт зэрэг олон асуудлаар ярилцана. Утас: 99091674, 8611-4818
11:00 цагт
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхт 85 жилийн ойн баярын хурал болно. Баярын хурлаар ХХЕГ-аас тусгай салбарын туг гардан авах ёслол мөн ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар баяр хүргэж, үг хэлнэ. Эмнэлгийн 8 давхрын хурлын зааланд. Утас: 99895514 “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” (МҮМХ) ТББ-аас 6 дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Маркетеруудын VI чуулган”-ы талаар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгнө.
Энэ жилийн маркетеруудын өдөр #THE NEXT BIG SHIFT гэсэн сэдвийн хүрээнд төрийн ордонд аравдугаар сарын 31-нд зохион байгуулагдана. Хаана: Стартап Маркетинг Спэйс төв (Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Бизнес тауэр, 19 давхар). Утас: 7577-6777, 9985-5995
14.00 цагт
“Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт 26 дугаар олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн төв байрны 1-203 тоот өрөөнд зохион байгуулагдах тул та бүхнийг урьж байна. Утас: 11-315650, 80044109, 91889903. “Монгол Улсын 2019 оны төсвийн орлогын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, “Нээлттэй нийгэм форум”-ын хурлын танхимд болно. Утас: 11-313207