Урлаг, Спорт

Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болно

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос, “New Marguee клубтэй хамтран зохион байгуулж буй Холимог тулааны аварга шалгаруулах MGL-1, FC 12-р тэмцээн энэ сарын 27 нд зохион явагдах гэж байна. Тэмцээнд 2018 оны Холимог тулаагы 70 кг жин аварга төрөх бөгөөд аваргын төлөө Шандас ММА Таем Тунгаа тамирчин Б.Энхоргил Ширэн бээлий клуб АБУ ххк тамирчин Ц.Амарсанаа нар тулалдаж 52 кг жингийн аваргын төлөө тулалдах эрх авахаар Х.Шинэзуун, А.Аюуш, Д.Төгөлдөр, Ц.Батнасан, нар мөн тулаан хийнэ Б.Одбаяр, Х.Төрбаяр, Э.Адъяа, Н.Цацрал, О.Шижирболд, С.Хүрэлбаатар, Б.Мөнхдэлгэр, Г.Энхжаргал, Н.Хишигбаяр, Б.Цэндсүрэн зэрэг шилдэг тамирчид хэн нь ранг өсөх тулаанаа хийнэ.

Тулааны VIP суудлын үнэ 50000 төгрөг бол пилтажны суудал 20000 төгрөгийн үнэтэй. VIP суудал нь тулааныг дэргэдээс нь ойроос үзэж тамирчдын тэсвэр хатуужил, ур чадварыг мэдрэх боломжтойгоороо онцлог юм. Мөн зохион байгуулагчдын зүгээс тулааны спортын фанатууддаа зориулж тэмцээний дараа тулааны аварга болсон тамирчинтай октагон дээр зураг татуулах боломжыг олгох юм. Тамирчин хүний өдөр тутмын бэлтгэл сургуулилт, эр зориг эрч хүчийг сорих тулааныг ирж үзсэнээр тулааны урлагын хөгжилд оруулж буй таны үнэтэй хувь нэмэр байх болно.

fdb9a5aed6bc8f849404551e1e459be2 Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болно

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close