ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркел манай улсын Ерөнхийлөгчийн санаачилж буй эко хотын төслийг дэмжиж ажиллана гээгүй, харин дипломат ёсны дагуу санааг сайшаасан утга бүхий үг хэлснийг нь гуйвуулан орчуулж хэвлэлээр тараалаа гэх шүүмж гарах боллоо.
Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэхдээ:
“ХБНГУ-ын Канцлер эко хот байгуулах саналд ихээхэн анхаарал хандуулж, Германы Барилга, дотоод хэргийн яамны Барилгын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Адлерыг Монгол Улсад айлчлуулахаар болов. Герман улсын архитектор, мэргэжилтнүүдийн боловсруулсан зураг төслөөр Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах уг төслийг ХБНГУ-ын Канцлер анхаарч ажиллахаа мөн мэдэгдлээ.” гэсэн юм.
Үүнийг хэвлэлүүдээр “Ангела Меркел Майдар хотын төслийг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ” хэмээн түгээгээд буй.
Харин хатагтай Меркел үнэхээр төсөлд анхаарч ажиллана гэсэн үү, димпломат ёсоор санаачлагыг нь сайшаагаад өнгөрсөн үү? гэдэгт эргэлзээ бий боллоо.
Зарим хэл устай, дипломат ёс гадарладаг гэх хүмүүсийн хэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Канцлер Ангела Меркел нарын ярианд дурдагдсан Майдар хотын төслийг хатагтай Меркел сайшаасан төдий хэмээн тайлбарлаж байгаа юм билээ.
Ер нь манай төрийн албаны орчуулагч нар ялангуяа дипломат орчуулга дээр цөөнгүй алдаа гаргадаг бололтой. Зарим тохиолдолд тухайн сайд дарга нараа магтан сайшаалгахын тулд мэдээлэл дамжуулахдаа үйл явдлыг буруу тийш нь залчихдаг дүр зураг ч цөөнгүй харагдах болов.
Энэ олон халаа сэлгээний завсар хооронд дипломат ёсонд суралцах цаг хугацаа хэр хангалттай олдох билээ гэж өмөөрөлтэй ч биш.
4 comments
Тийшдээ дипломат ёс жаяг, хэл ярианы соёл мэдэхгүй хэцүү л болцийн байна доо. Бодлого алдагдсаныхш дээ МАНАН гуайд гэж хэлхэд. Судалж үзье дэмжиж байна гэхээр барина мөнгө өгнө гээд ойлгочихдог юм шиг байгаан. Дэмжинэ гэдэг дэмжиж байна гэсэн үг хэлэхийг ч тооцно
Майдар хот байгуулж буй нь шинэ мянганы гайхамшиг болох нь баталгаатай, уг нь энэ Баттулга чинь уг хотыг байгуулахаар ам гарч ерөнхийлөгчийн суудалд суусан гэдгийг хүмүүс ойлгохгүй л байна, юм учиртай сум зангитай, амжилт тодорхой шалтгааны улмаас гардаг юм шүү дээ, иймэрхүү зүйлийн талаар хүмүүс сүүлд олон жилийн дараа ойлгодог болно, Н Энхбаяр ерөнхийлөгч ч гэсэн ганданд том зүйл бүтээсэнийхээ шанд суудалдаа суусаныг цөөхөн хүн гадарладаг юм даа, сүүлд зам мөрөөсөө гажиж хэт хувийн тоглолт хийж баларсан юм дааа
Христийн ардчилсан эвслийг толгойлдог хүнд будда майдар яриад мөнгө цаас нэхээд яаж байгаамбэ бурхныг төлөөлүүлэн шүтээн босгох 1-номерийн хориотой зүйл ярьж имижийг нь итгэл үнэмшлийг нь гутаах гээд байгаамуу энэ бүтэхгүй оорк шүү энэ тука псда
Дэлгэрмаа казино тоглодог болчих гэж…Цагтаа нэр бүтэн эмэгтэй байггаагүй бил үү