Өмнөд Африк улс цагаан арьстан фермерүүдээс хэдэн зуун га газрыг нь хүчээр булаан авахаар бэлтгэж байна. Үүнийг Газрын тухай шинэ хуульдаа тусгажээ. Газрыг булаан авахдаа ямар нэгэн нөхөн олговор өгөхгүй юм байна.
Мэр Мзвандил Масина Газрын тухай шинэ хуулийн хэрэгжилтийг жишээ олгон хэрэгжүүлж байгаа гэжээ. Эхний эдэлбэр газрыг Йоханнесбургийн оролцоо дахин хуваарилна. Энд хямд үнэтэй орон сууц барихаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар тус улсад 1,2 сая гаруй хүн Засгийн газраас олгодог байр сууцыг хүлээж байгаа өдгөө Засгийн газар нь жилд 26 000 байр л олгож чадахаар байгаа юм.
Ирэх оны сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоз ч нөхөн олговор өгөхгүйгээр газрыг хүчээр авах нь колоничлол, апартеидын үед хар арьст олонхид шударга бус хандаж байсан түүхэн үйл явдлыг үгүй хийх оролдлого гэжээ.
Тэрбээр “Бидний явуулж буй бодлого бол газрыг хүчээр авах биш. Бидний гол бодлого бол хэрэгцээтэй хүмүүст газрыг хуваарилж өгөх явдал” гэжээ.
Цагааны цөөнхүүдийн удирдах эрх дууссанаас хойш 25 жилийн дараа тус улсын наймхан хувийг бүрдүүлдэг цагаан арьстнуудад хувийн өмчийн газрын 80 хувь нь дангаараа оногдох болжээ.
Б.ЦЭЛМЭГ