Хуванцар сав түүж амьдардаг байсан Б.Анхболдын гэр бүлд туслах хүсэлтэй иргэд нэгдэн хандивын аян өрнүүлж тэднийг өөрсдийн гэсэн ажил, гэртэй болгов. Хувь хүний үзэл бодол, амьдралыг харах өнцгөөрөө олон ч хүний хайрыг булаасан Б.Анхболд “Хуримын ордон орж, гэрлэлтээ батлуулахыг мөрөөддөг.
Хэдийгээр эхнэрээ хуримын даашинзтайгаар харахыг хүсдэг ч миний энэ мөрөөдөл биелэхгүй. Тиймээс ядаж эхнэртээ даашинз өмсгөөд, өөрөө пиджак өмсөөд, зангиа зүүж байгаад ч боловч зургаа авахуулах юмсан” хэмээсэн нь олон ч хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Харин түүний энэхүү мөрөөдөл биелж маргааш хуримаа хийн хүүгийнхээ ээжийг албан ёсоор өөрийн гэргий болгохоор болжээ.
Тэдний хуримын цайллагыг “Наран” рестораны хамт олон үнэ төлбөргүйгээр хийж өгөхөөр болсон бөгөөд сүйт бүсгүйн даашинзыг “Butterfly” дэлгүүрийн хамт олон бэлэглэсэн байна. Хосуудын хурим ямар “сүүн цагаан” хурим болох бөгөөд ямар нэгэн согтууруулах ундааны зүйлс огт байхгүй хурим болох аж. Учир нь Б.Анхбаяр согтуу хүнд тун ч дургүй нэгэн бөгөөд тэдэнд зориулсан хандивын аян үргэлжилсээр байгаа ажээ.