Туранхай ч биш, булчинлаг ч биш, таарсан пивоны гүзээтэй эрчүүдийг бүсгүйчүүд илүү сонирхдогийг саяхны судалгаагаар баталжээ. Инээдтэй сонсогдож байгаа ч Британийн Йелийн их сургуулийн судлаачид энэхүү баримтыг гаргаж тавьсан байна.
Түүнчлэн эрчүүд бага зэрэг нас ахисан, ядаж нэг хүүхэдтэй байвал бас бүсгүйчүүдийн анхаарлыг татах нь нэмэгддэг гэнэ.
Судалгаанаас харахад хүүхэдтэй эрчүүд эмэгтэйчүүдэд сексийн хувьд илүү идэвхтэй, үр удмаа үлдээх чадвартай харагддаг тул дурыг нь илүүтэй булаадаг аж.
Үүнээс гадна өөр нэгэн судалгаагаар өөх нь нэмэгдсэн буюу тестостероны түвшин нь буурсан эрчүүд зүрхний шигдээс, түрүү булчирхайн хорт хавдарт өртөх нь арай бага байдаг байна.
Биед илүү өөх хуримтлагдсан нь тухайн эр өөрийнхөө дуртай зүйлд биш, гэр бүлдээ илүү анхаарал хандуулж байгааг илэрхийлдэг аж. Тийм болохоор араар тавих магадлал илүү бага байдаг.
Тэгэхээр пивоны гүзээтэй эрчүүдэд баяр хүргэх нь зүйтэй бололтой. Тэд үнэхээр бүсгүйчүүдийн хүсэн хүлээдэг эрчүүд байдаг аж.

By updown

4 thoughts on ““Пивоны гүзээ”-тэй эрчүүд илүү урт насалж, эмэгтэйчүүдийн тал дээр илүү амжилттай байдаг”
  1. Юм үнэнээрээ байх сайхан юм аа, нэг л өдөр ОД болчихдог байна ш дээ. ккккккккккк

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн