Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах цаг хугацаа буюу хугацаа алдаж болохгүй боломжит цонх үе бол маш богино. Энэ нь жирэмслэлтийн өмнөх үеэс хүүхэд хоёр нас хүртэлх /1000 хоног/ үе юм. Энэ хугацаанд тохиолдсон аливаа эмгэг өөчлөлт, тухайлбал өсөлт хоцролт, тархины хөгжлийн саатал нь залруулах боломжгүй, эдгэршгүй өөрчлөлтөд хүргэдэг байна. Эхийн сүүгээр хооллосон хүүхэд цаашид бор хоолондоо ч сайн байх нь чухал шүү дээ.
2-5 НАСНЫ ХҮҮХЭД ЯМАР ХООЛОНД ДУРТАЙ ВЭ?
Өнгө хослосон, тод гоё өнгөтэй хоол. Хүүхэд хараад л шууд үнэлэлт өгдөг учраас хоолоо аль болох өнгө алаглуулж хийх нь зохимжтой.
Сонирхол татах хэлбэр дүрстэй.
Хурц амттай биш.
Тэд мэдээж амттай хоолонд дуртай. Хүүхдийн хооллох сонирхол нь хоолыг хэрхэн бэлтгэж хийснээс шалтгаалдаг. Сул болон амттай хоолыг нэг дор хоолыг нэг дор өгөх нь хүүхдийн төрөл бүрийн хоол хүлээн авах мэдрэмжийг сайжруулдаг.
Хурц үнэргүй бол сайн.
Идэхэд нь амар, зөөлөн бол дээр.
Энгийн, давс султай хоолонд тэд илүү дуртай.
Хоолыг нь бага хэмжээтэй аягалах хэрэгтэй. Хүүхэд ширээн дээрх их хоолыг хараад нүдээрээ цадаж, идэх хүсэлгүй болдог. Иймд нэг дор олон хоол өгснөөс өөрийнх нь хүсэж байгаа хэмжээгээр бага, багаар өгөх хэрэгтэй.
Халуун биш, бүлээн байхад нь өгөх хэрэгтэй шүү.
Хуурай хоол идэхэд хэцүү учир хуурай болон шингэн хоолыг тэнцвэртэйгээр аягалах хэрэгтэй.
Эх сурвалж: 2-10 настай хүүхдийн хооллолт