09:00 цагт:

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
Монголын нэрт философич, хүний тухай философийн судалгааг эх орондооо хөгжүүлсэн гарамгай эрдэмтэн, улс төр, нийгмийн зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажавын мэндэлсний 90 насны ойд зориулсан “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болно. Утас: 98119897

BLUE SKY ЦАМХАГ
БСШУСЯ, ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS төсөл”-ын хаалтын ажиллагаа болно. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг 10 жилийн хугацаатай /тогтвортой/ боловсруулах аргачлалыг боловсруулсанаа төслийн баг хүлээлгэн өгнө. Утас: 88008781

IBIS ЗОЧИД БУУДАЛ
МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд ГХЯ, ЕХ-ны санхүүжилтаар хэрэгжиж буй Худалдааг дэмжих ТРАМ төсөлтэй хамтран “Экспортын тулгамдаж буй асуудал” уулзалт хэлэлцүүлэг зохиох гэж байна. Хэлэлцүүлэгт арьс шир, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ экспортлогчид болон аялал жуулчлалын салбарынхан оролцоно. Мөн цахим худалдааг хөгжүүлэх боломжуудыг ярилцана. “Хаяг: “Мишээл” экспо явах замд, Сохо мебелийн зүүн талд байрлах IBIS зочид буудлын хурлын танхим. Утас: 99117644, 99090339

НОВОТЕЛ ЗОЧИД БУУДАЛ
“Монгол Мөрөөдөл” клубээс санаачлан, экологийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран БОАЖЯ болон ХААН Банкны дэмжлэгтэйгээр “Монголын Экологийн Форум 2018”-ыг зохион байгуулах гэж байна. Утас: 88083780

10:00 цагт:

ТӨРИЙН ОРДОН
УИХ-ын чуулганы танхимын үүдэнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хүүхдийн хөгжил, хамгааллын төсвийн хяналтын Нийтийн сонсгол хийх санаачлагаа УИХ-ын даргад өргөн барихтай холбогдуулж тодруулга ярилцлага өгнө. Хүүхэд хамгааллын төсвийг 2018 онд 5 тэрбумаар нэмэгдүүлж 6.4 болгосон ч 2019 онд энэ мөнгийг эргээд буулгаж 2.4 тэрбум төгрөг болгоод байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР
Нийслэлийн Архивын газрын нээлттэй хаалганы өдөрлөг зарлаж байна. Тус өдөрлөгийн үеэр иргэдэд 21 төрлийн лавлагаа гаргаж үйлчилнэ. /Өдөрлөг зохион байгуулагдах газар: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбар/

СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ
Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлэн тавьсан “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” 14 хоногийн сургалт эхэлнэ. Тус сургалтад сувилагч мэргэжлээрээ 5 – аас дээш жил ажиллаагүй бусад салбарт ажиллаж, цаашид мэргэжлээрээ ажиллах сонирхолтой сувилагчдын мэдлэгийг сэргээх, чадварыг бататгаж, сар тутам зохион байгуулах юм.99179899, 86885060

11:00 цагт:

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол болно. Утас: 99010499

13:30 цагт:

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд Гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах, эх орондоо эмчилдэг болох зорилгоор ОХУ-руу Хүүхдийн халдварт өвчин, яаралтай тусламжын чиглэлээр сургалтанд хамрагдах эмч нарыг Эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзана. 99179899, 86885060

15:00 цагт:

СХД-ИЙН “СОДОН” ХОРООЛЛЫН 104 БАЙРАНД

FУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн Холбоо” ТББ хамтран ашиглалтад оруулж буй “Нэгдсэн дуудлагын төв”-ийн нээлт болно. Тус “Нэгдсэн дуудлагын төв”-тэй болсноор Улаанбаатар хотын хувийн хэвшлийн ОСНАА компаниудын үйл ажиллагааг жигдрүүлэх, хэрэглэгчдийн дуудлага үйлчилгээний нэгдсэн тайлан мэдээ гаргах, хэрэглэгчдийн санал гомдлыг нэг цэгээс барагдуулах боломж бүрдэж байна. Утас: 88117842

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн