Экспортыг нэмэгдүүлэх нь манай улсын эдийн засгийн тэргүүлэх зорилтын нэг боловч бараа бүтээгдэхүүнээ гадагшаа гаргахад бизнес эрхлэгчдэд олон төрлийн бэрхшээл учирдаг. Эдгээрийг засч залруулахын тулд асуудлыг аль болох нээлттэй ярилцаж , салбар бүрээр бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсч, тодорхойлох нь чухал юм.
Тиймээс МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд ГХЯ, ЕХ-ны санхүүжилтаар хэрэгжиж буй Худалдааг дэмжих ТРАМ төсөлтэй хамтран “Экспортын тулгамдаж буй асуудал” уулзалт хэлэлцүүлгийг зохиох гэж байна.
Хэлэлцүүлэгт арьс шир, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ экспортлогчид болон аялал жуулчлалын салбарынхан оролцоно. Мөн цахим худалдааг хөгжүүлэх боломжуудыг ярилцана.
Хэзээ: Маргааш буюу 10-р сарын 19-нд 9-18 цагийн хооронд
Хаана: “Мишээл” экспо явах замд, Сохо мебелийн зүүн талд байрлах IBIS зочид буудлын хурлын танхим
Холбоо барих: 99117644, 99090339