Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Улаанчулуутын хогийн цэгийн хашаан дотроос 2018 оны 09 дугээр сарын 24-ний өдөр 46 настай, Б /эмэгтэй/ нь бусдад хорлогдож, нас барсан байдалтай олдсон гэмт хэрэг үйлдэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний мэдээллийг үнэлж авна.
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал”-д зааснаар өгсөн мэдээлэл батлагдвал 5.000.000 /таван сая/ хүртэл төгрөгөөр урамшуулах”-аар заасан байх тул та бүхэн иргэний үүргээ биелүүлэн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана уу.
Мэдээллийг 99993496, 89031802 9811-2037, 9616-7707 дугаарын утсаар өгнө үү. Мэдээллийн нууцыг чандлан хадгалах болно.