Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Масло, Маргаринаа ялгаж суръя! – updown.mn

Масло, Маргаринаа ялгаж суръя!

Саяханы нэгэн амралтын өдөр хүнсээ цуглуулахаар дэлгүүр тийш зүглэлээ. Масло авахаар нүд эрээлжилтэл олон янзын бүтээгдэхүүн өрж тавьсан хөргөгчний өмнө ирлээ. Импортын олон өнгө үзэмж бүхий савалгаатай, мөн эх орны үйлдвэрийн гэх цөцгийн тоснуудаас алийг нь сонгохоо мэдэлгүй хэсэг эргэлзэн зогсов. Тэрхэн зуур “Ингэхэд бид масло, маргирин хоёрын ялгааг харж, таньж чаддаг юм уу даа” гэсэн бодол зурсхийв. Ер нь л бид шар өнгөтэй л бол масло гээд итгээд авчихдаг нь үнэн. Ийнхүү иддэг зүйлийнхээ мөн чанарыг мэдэхээр эрэл хайгуул хийгээд үзэв.

Цөцгийн тос буюу масло гэж юу вэ?

Монголчууд бид цөцгийн тосыг масло гэж нэрлэдэг. Үнээний сүүнд агуулагдах тосыг шүүн ялгаж маслыг гарган авдаг байна.Масло нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг эсэргүүцдэг төдийгүй биен дэхь тосны исэх урвалыг сааруулдаг гээд олон давуу талтай шим тэжээлтэй хүнс юм. Бидний хувьд багадаа сливочный масло буюу орос цөцгийн тосыг талхан дээр түрхэж идэж өссөн хүмүүс цөөнгүй. “Одоо дэлгүүрүүдээр масло төрөл төрлөөрөө байх хэдий ч дээр үеийн тэр амтыг гүйцэх масло хаанаас ч эрээд олдохгүй юм” гэж ярих хүмүүс олон байдаг.

Маргарин гэж чухам юу юм бол?

Википедияд бичсэнээр маргарин бол захиалгаар бүтээгдсэн хүнс аж. 1860-аад оны үед Францын эзэн хаан III Наполеон армийн хэрэгцээг хангах төдийгүй ядуу ардуудад зориулан цөцгийн тосыг орлох зүйлийг бүтээсэн хүнд өндөр шан өгөхөө зарласан байна. Цэргүүдийн хоолонд цөцгийн тос хэрэглэх нь үнэтэй, тэгээд ч хүрэлцээ муутайгаас гадна амархан мууддаг (ялангуяа халуунд), амт нь гашуурдагтай холбоотойгоор эзэн хаан тийм санаа сэдсэн байжээ. Ийнхүү шингэн тосыг хатуу болгох аргыг боловсруулсан Ипполит Меже-Мурье гэгч франц химич Наполеон хааны шагналыг авчээ.

Цөцгийн тосыг орлогч энэхүү хямдхан холимог нь сувдтай төстэй гялтганасан өнгөтэй байсан учир шинэ бүтээгдэхүүнд грекээр “сувд” буюу “маргаритарион” гэдэг нэр өгсөн байна. Маргарины түүхий эдэд амт, үнэрийг нь арилгаж цэвэршүүлсэн ургамлын тос агуулагддаг хортой хүнс юм. Шингэн тосоо халааж, дундуур нь устөрөгч гүйлгэхэд устөрөгчийн атомууд ургамлын тосны молекуудтай нэгддэг. Ийнхүү устөрөгчийн нөлөөгөөр тосыг хатууруулахыг “гидрогенизаци” гэх бөгөөд энгийн үгээр хэлбэл тосны хүчлийн молекулуудыг устөрөгчийн атомуудаар чигжиж, шингэн тосыг хатуу болгон хувиргаж байгаа хэрэг. Үүний үр дүнд хатуу тостой төстэй, тосны хүчлийн трансизомер хэмээх зүйл үүсдэг. Трансжир гэж нэрлэгддэг байгалийн бус, хүний бүтээл болох маргарины нэгдлийг задлах фермент хүний биед байдаггүй учир энэ нь цусаар түгээгдэн эрүүл мэндэд асар их хор учруулдаг нь тогтоогджээ.

Монголчууд маргариныг масло гэж андуурдаг

Хоол судлаач Америк эрдэмтэн Роберт Аткинс 1999 онд хэвлүүлсэн “Доктор Аткинсын био нэмэлтүүд” номынхоо “Маргарин л биш шүү” гэдэг бүлэгт “Би маргарин эрүүл мэндэд ямар их аюултай вэ гэдгийг 1970 онд анх мэдсэн цагаас хойш маргарин агуулсан юу ч идэхээ больсон” гэж бичсэн байдаг. Маргарин хортой гэдгийг мэдээгүй хүн Монголд одоо ч олон байна. Бидний дийлэнхи нь цөцгийн тос (масло), маргарин хоёрын ялгааг сайн мэддэггүй учир маргариныг маслотой талх идэж байна гэж бодсоор 20 гаруй жилийн нүүрийг үзчихэж. Маргариныг шар болгохын тулд хиймэл будаг нэмж, амтыг нь үнэр оруулагчаар засаж үйлдвэрлэдэг тул бид амархан хууртдаг байна.

Маргарин хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Барууны хөгжингүй орнуудад хүнсний ямар ч бүтээгдэхүүний шошгон дээр трансжирын агууламжийг заавал заахыг хуульчилсан байдаг аж. Маргаринд трансжирын хэмжээ 40 хувьд хүрдэг учир цусан дахь холестериныг нэмэгдүүлж, эсийн бүрхүүлийн хэвийн ажиллагааг алдагдуулж, хорт хавдар болон судасны эмгэг үүсгэж, бэлгийн чалхад сөргөөр нөлөөлдгийг мэргэжилтнүүд анхааруулсан юм.

1993 онд Харвардад хийгдсэн сувилагч нарын судалгаанд 85000 эмэгтэй оролцжээ. Судалгаагаар трансжир ихтэй хүнс хэрэглэдэг хүмүүсийн хувьд бусдаасаа зүрхний шигдээс болон чихрийн шижингээр өвчлөх магадлал 50 хувиар их байсан нь тогтоогджээ.

Ийнхүү маргарины хэрэглээ нь цөцгийн тос, тарган махнаас илүүтэйгээр зүрх судасны өвчний эрсдлийг үүсгэдэг гол зүйл болох нь нотлогдсон юм.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

16 thoughts on “Масло, Маргаринаа ялгаж суръя!

  1. naraa 2017-04-10 10:58 at 10:58

    lugowoe gedeg oros maslo mun vv

    Хариулах
    1. зочин 2018-05-29 17:09 at 17:09

      Луговое масло бишээ. Хөргөгчинд хийхэд хөлддөггүй шүү дээ. Хольцгүй цэвэр цөцгийн тос буюу масло хөргөгчинд хийхэд хөлддөг учир хөргөгчнөөс шууд гаргаад талхан дээр түрхэж болдоггүй, харин маргарин химийн аргаар хатууруулсан ургамлын тос учраас хөлддөггүй, шууд хөргөгчнөөс гаргаад талхан дээр түрхэж болдог. Маслонаас цэвэр цөцгийн тос л амтагдана. Маргаринд янз бүрийн амт, үнэр оруулагч, будаг хийдэг учраас амтаар нь ялгахад хэцүү.

      Хариулах
  2. зочин 2018-05-29 13:24 at 13:24

    масло гээд л зараад байгаа юмнуудыг яаж ялгах юм бэ хайрцаг савтайгы нь ч яахав хайрцаггүй задгай өоосон орос тасло гээд зараад байгаа нь масло мөн үү

    Хариулах
    1. зочин 2018-05-29 17:05 at 17:05

      Маслыг хөргөгчинд хийхэд хөлдөж талхан дээр түрхэхэд төвөгтэй болдог. орос масло гээд байгаа маргарин цөцгийн тосны холимогийг хөргөгчинд хийхэд хөлдөхгүй талхан дээр шууд түрхэж болдог. Жишээ нь RAMA бол масло маргарины холимог. Оросын задгай маслууд бүгд маргарин маслын холимог. Масло маш бага орсон байдаг. Мөн 200 – 250 граммаар боосон 3000 гаран төгрөгний тоснуудад бүгд маргарин давамгайлсан байдаг.

      Хариулах
      1. Нэргүй 2018-05-29 18:43 at 18:43

        bayarlalaa

        Хариулах
  3. иргэн 2018-05-29 14:38 at 14:38

    ялгаж суръя гэчихээд дэлгүүрт байгаа олон төрлийн маслонуудын ялгааг бичээгүй л бна ш дээ

    Хариулах
    1. Нэргүй 2018-05-29 17:06 at 17:06

      harin tiin

      Хариулах
    2. зочин 2018-05-29 17:11 at 17:11

      Луговое масло бишээ. Хөргөгчинд хийхэд хөлддөггүй шүү дээ. Хольцгүй цэвэр цөцгийн тос буюу масло хөргөгчинд хийхэд хөлддөг учир хөргөгчнөөс шууд гаргаад талхан дээр түрхэж болдоггүй, харин маргарин химийн аргаар хатууруулсан ургамлын тос учраас хөлддөггүй, шууд хөргөгчнөөс гаргаад талхан дээр түрхэж болдог. Маслонаас цэвэр цөцгийн тос л амтагдана. Маргаринд янз бүрийн амт, үнэр оруулагч, будаг хийдэг учраас амтаар нь ялгахад хэцүү.

      Хариулах
  4. Нэргүй 2018-05-29 16:35 at 16:35

    kkkkkk saltaa hoshnogniihoo hoid urdah nuhee yalgaj suraagui mongolchuud maslo margarinaa yalgaj amjih uu hehe

    Хариулах
  5. иргэн 2018-05-29 16:55 at 16:55

    яг яаж ялгахаа бичээгүй бна

    Хариулах
  6. зочин 2018-05-29 17:16 at 17:16

    Үнээрээ ялгаатай байдаг. Цэвэр цөцгийн тос буюу масло ойролцоогоор 1 кг нь 18000-20000 төгрөгний үнэтэй байгаа. Мөн хөргөгчинд хийхэд хөлддөг. Маргаринд амт үнэр оруулагч, будаг хийж химийн аргаар хатууруулсан ургамлын тос учраас хэрэглэхэд хялбар, амт үнэр нь тогтвортой байдаг гэдгийг бодолцох хэрэгтэй. Цөцгийн тос буюу маслоноос цэвэр цөцгийний амт амтагдах ёстой.

    Хариулах
  7. nn 2018-05-29 18:43 at 18:43

    ontslog shinj…engiin yalgaagni bichihgvidee..lavlahaas olj huulah yum deer zuvluj yalgaj ugchun hvnd bayarlalaa

    Хариулах
  8. Хобту 2018-05-30 08:31 at 08:31

    Сливочное масло бол шал өөр ориг амттай ш дээ.Амандаа сайн хайлуулаад амтал мэдэгдэнэ.Манай монголын цөцгийн тос бол үнэ нь гайгүй , бас ориг шүү.Та нарт гэж хэлэхэд зундаа хөдөө гараад хэдэн л сүү машиндаад масло цохиод авахад болно доо уг нь.

    Хариулах
  9. Зочин 2018-05-30 09:21 at 09:21

    Тослогийн хэмжээг хар 75-80%-иас дээш байвал цөцгийн тос.Түүнээс доош байвал өнөөх МАРГАРИН чинь шүү дээ.МХГ-аас үүнийг дахин сануулах хэрэгтэй байна.

    Хариулах
  10. Ганаа 2018-06-08 02:21 at 02:21

    Манайх дандаа л Rama иддэг гэтэл холимог гэж байх юм. Балай юм аа. Одоо тэгээд яанаа.

    Хариулах
  11. Зочин 2020-01-16 10:54 at 10:54

    Цалин авдаг Мрэгжлийн яналт Хилээр оруулахгүй л байвал үндэсний аюулгүй байдал хангагдна . Хилээр оруулаад байвал ард иргэд авахгүй байвч хүнсний үйлдвэрлэгч нар хамгийн түрүүнд аваад хямд хороо үйлдвэрлсээр л байх болно монгол хүмүүс үхсээр л байх болно. Энэ бол гунигт үнэн. 2020.1.16

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн