Оросын алдарт дуучин Андрей Губин уран бүтээлээ хийлгүй арав гаруй жил болж байгаа билээ. Өдгөө 44 нас хүрч байгаа Андрей Губин урлагаас холдсон нь биеийн байдалтай нь холбоотой аж. Мэдрэлийн тогтолцооны өвчлөлтэй холбоотойгоор түүний нүүр хэсэг хүчтэй өвддөг болжээ.
Андрейн аав, бас продюсер нь байсан Виктор Губин нас барсны дараа дуучны биеийн байдал улам хүндэрсэн байна. Андрей Губин одоо Сочид амьдран, тэндээ эмчлүүлж байгаа аж. Хүнд өвчтэй нүүр тулсан ч фэнүүд нь түүнтэй гудамжинд таарч, хамт зураг авахуулахыг хүсэхэд тэр хэзээ ч дургүйцдэггүй хэвээрээ гэнэ.
Дуучин залуу саяхан Москвад ажлаар ирээд явахдаа нэгэн цэнгээний газарт саатан, хит дуунаасаа дуулж өгсөн байна. Харамсалтай нь, Андрей Губин өвчнөөсөө болоод наснаасаа хамаагүй хөгшин харагдах болсон нь фэнүүдийнх нь санааг зовоох болжээ.