Хенли Пасспортын индексийг Япон Улсын гадаад пасторт тэргүүлсэн байна. Энэ паспортыг эзэмшигч тус улсын иргэд дэлхийн 190 улс, бүс нутагт визгүй зорчих боломжтой. Үүгээрээ дэлхийн хамгийн хүчтэй гадаад паспортаар нэрлэгдэж байна хэмээн Jiji Press мэдээлжээ.
Жагсаалтын II байрт 189 оронд визгүй зорчих эрхтэй Сингапурын гадаад паспорт орсон байна. Удаах байр буюу III-т 188 улсад визгүй зорчих эрхтэй Герман, Франц, Өмнөд Солонгосын гадаад паспорт. Дөрөвдүгээр байрт 187 улсаар визгүй зорчих боломжтой Итали, Дани, Финлянд, Испани, Швед улсууд багтжээ. Үүний дараа 186 улсад чөлөөтэй нэвтрэх эрхтэй Их Британи, АНУ-ын гадаад паспорт жагсчээ.
/Япон, Сингапур/
/Герман, Франц, Өмнөд Солонгос/
/Их Британи, АНУ/
/ОХУ/
Харин ОХУ-ын паспорт 119 орон руу нэвтрэх эрхтэйгээрээ 47-р байрт орж буурсан бол Монгол улсын хувьд 61 улс руу визгүй зорчих эрхтэй гэдгээрээ жагсаалтын 80 дугаар байранд оржээ.
1. Япон: 190
2. Сингапур: 189
3. Герман, Франц, Өмнөд Солонгос: 188
4. Дани, Финланд, Итали, Швед, Испани:187
5. Норвеги, Их Британи, Австри, Люксембург, Голланд, Португал, АНУ: 186
6. Бельги, Швейцарь, Ирланд, Канад: 185
7. Австрали, Грек, Мальт: 183
8. Шинэ Зеланд, Чех: 182
9. Исланд: 181
10. Унгар, Словен, Малайз: 180
Жагсаалтын хамгийн сүүлд Афганистан, Ирак оржээ.