Хойд болон Өмнөд Солонгосын эрх баригчид ирэх арваннэгдүгээр сарын сүүлч, арванхоёрдугаар сарын эхээр хоёр улсыг тусгаарлах орчны бүсийг хооронд нь холбох авто болон төмөр замын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулахаар тохиролцжээ.
“Yonhap” мэдээллийн агентлагийн мэдээлснээр Панманжом тосгонд 15-нд болсон өндөр түвшний яриа хэлэлцээрээр ийм шийдэлд хүрсэн байна. Энэ үеэр талууд спортын хэлэлцээр хийж, 2032 оны зуны олимпыг хамтран зохион байгуулах талаар өргөдөл гаргах тухай асуудлыг мөн хэлэлцсэн байна.
Дээд түвшний хэлэлцээрийн дараа, хоёр тал хамтарсан мэдээ нийтэлжээ. Панмунжомын дээд хэмжээний хэлэлцээрт Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг тус улсын Нэгдлийн яамны сайд Чо Мён Гён тэргүүлж, Хойд Солонгосын төлөөлөгчдийг тус улсын Эх орны энх тайван, нэгдлийн хорооны дарга Ри Сон Гвон ахалжээ.
Чо Мён Гён хэлэхдээ “Хоёр Солонгосын тэргүүн нарын нийтэлсэн “Есдүгээр сарын Пхеньяны тунхаг”-ийг хэрэгжүүлэх бодит арга хэмжээний талаар даруй тохиролцохыг хүсч байна гэжээ. Харин Ри Сон Гвон “Одоо хоёр Солонгос байнга хэлэлцээр хийж байгаа учраас эдгээр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэх ёстой” гэв.
Солонгос байнга хэлэлцээр хийж байгаа учраас эдгээр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэх ёстой” гэжээ.
Чо Мён Гён
Ри Сон Гвон
Эх сурвалж: Eagle.mn